x

Орон нутагт зорчих иргэдийн АНХААРАХ ЗҮЙЛС

Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хөл хорионы дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

  • Иргэн та цахимаар www.119.mn сайт руу хандан Улаанбаатар хотоос орон нутагт, орон нутгаас нийслэл хот руу болон аймаг, сум хооронд зорчих хүсэлтээ бүртгүүлэх, шинжилгээ өгөх газраа сонгож, цаг товлоно.
  • Товлосон газраа, товлосон цагт очиж шинжилгээгээ өгнө.
  • Шинжилгээний хариуг www.119.mn-ээс “Шинжилгээний хариу авах” цэснээс регистерийн дугаараар шалгаж авна.
  • Шинжилгээ өгч хариу авсаны дараа 48 цагийн дотор та хот хооронд зорчих хөдөлгөөнд оролцох шаардлагатай. Та нийтийн тээврийн үйлчилгээгээр зорчих бол тасалбараа www.eticket.transdep.mn рүү орж захиална.
  • Билетээ захиалж авсаны дагуу товлосон өдөр, цагтаа явах газраа очиж нийтийн тээврийн унаанд бүртгэлээ баталгаажуулан сууна.
  • Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж явах тул хувийн бэлтгэлээ сайтар хангах шаардлагатай.
  • Очих газраа очиж гэрийн тусгаарлалтад 14 хоног байх ба хайртай дотны хүмүүстээ халдвар дамжуулж бусдад тараахгүйн тулд заавар журмыг сайтар баримтлана.
  • Очсон газраа эмч, эрүүл мэндийн байгууллагад хандаж Ковид-19-ийн халдвар илрүүлэх шинжилгээнд дахин хамрагдана.

Хязгаарлалтын дэглэмд байгаа нийт 85 мянган иргэнээс 76 мянган иргэн Улаанбаатараас орон нутагт, орон нутгаас Улаанбаатар хүрэх 14 аймгийн төвийн чиглэлд Автотээврийн үндэсний төвийн гэрээт албан ёсны тээврийн хэрэгслээр зорчихоор хүсэлтээ ирүүлсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан иргэдийг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 304 тээврийн хэрэгсэл 427 жолооч, орон нутагт 216 тээврийн хэрэгсэл 384 жолооч ажиллахад бэлэн байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Иймд шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хангалттай байгаа учир дараах зурагт үзүүлсэн схемийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг сахиж үйлчлүүлэхийг мэргэжлийн байгууллагуудаас санууллаа. Тээвэрлэлттэй холбоотой асуудлаар Автотээврийн үндэсний төвийн 1900-1234 тусгай дугаарт залгаж мэдээлэл авах боломжтой юм байна.

Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулахдаа Драгон ЗТТ, Лавай ЗТТ, Тэнгэр ЗТТ төвүүдээс 08:00-16:00 хооронд зохион байгуулна.

Тээвэрлэлтийн хуваарийг доор зургаар үзүүлэв. Архангай аймагт халдвар илэрч, УОК-оос хөл хорио тогтоох шийдвэр гарсантай холбогдуулан тус чиглэлд тээвэрлэлт зохион байгуулахгүй гэдгийг албаныхан санууллаа.

Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 20 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 22 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 28 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 37 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 1 цаг 16 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 2 цаг 7 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 2 цаг 8 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 2 цаг 18 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 20 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 13 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 59 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 9 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 10 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 11 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 12 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 13 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 35 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 41 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 41 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top