x

БАЙРШИЛ: Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах сургууль

Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг Арван хоёр дугаар сарын 01-нээс 10-ны хооронд багтаан нутаг буцаана.

УОК-оос “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ыг батлаад байна. Энэ дагуу Улаанбаатар хотоос явах, орон нутгаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг www.119.mn вебсайтаар бүртгэж байна.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотоос орон нутаг руу 91 мянга орчим хүн явахаар бүртгүүлсний 30 гаруй мянга нь оюутан байна. Иргэдийн 70 хувь нь нийтийн тээврээр, 20 хувь нь хувийн автомашинаар, 10 хувь нь онгоцоор явах хүсэлтэй байгаа судалгаа гарсан. Харин орон нутгаас Улаанбаатар хот руу 5,300 гаруй иргэн ирэхээр бүртгүүлээд байна.

 

Халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс Улаанбаатар хотоос өдөрт 212 тээврийн хэрэгслээр 8,500 хүнийг тээвэрлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд 92 тээврийн хэрэгсэл нэмж гаргана. Иргэдийг хүргэсэн тээврийн хэрэгсэл буцахдаа орон нутагт байгаа иргэдийг авчрах юм. Хувийн автомашин болон онгоцоор явах иргэд мөн бүртгүүлж, шинжилгээнд хамрагдана гэдгийг журамд тусгасан байна.

Иргэд:

  1. www.119.mn вебсайтад нэвтэрч зорчих хүсэлт, шинжилгээ өгөх газар, цагаа товлоно
  2. Товлосон  газар, цагтаа шинжилгээ өгнө
  3. Шинжилгээнийхээ хариуг www.119.mn вебсайтын “Шинжилгээний хариу авах” цэснээс регистрийн дугаараар шалгаж авна
  4. Хариу сөрөг гарсан бол Автотээврийн үндэсний төвийн www.eticket.transdep.mn вебсайтаар тасалбараа захиална
  5. Хариу гарснаас хойш 48 цагийн дотор очих газар луугаа хөдөлнө
  6. Зам дундын хяналтын постуудад шинжилгээний хариу, бусад бичиг баримтаа шалгуулна 
  7. Орон нутагт очсоны дараа гэрийн тусгаарлалтад 14 хоног байна
  8. Тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ өгнө

Зорчих үедээ амны хаалт зүүж, бээлий өмсөх бөгөөд гар халдваргүйжүүлэгч уусмал, хогийн уут зэргийг авч явна. Тогтоосон цэгүүдэд л бие засах боломжтой, зам дагуу байрлах хоолны газрууд хаалттай учир хоол, хүнсээ бэлдэх шаардлагатай. Түр журамд зааснаар иргэд зөвхөн нэг удаа нэг чиглэлд, өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос нэг удаа явна, орон нутгаас Улаанбаатар хотод нэг удаа ирнэ гэдгийг Улсын онцгой комисс анхааруулж байна. Аймаг, сумдад хязгаарлалтын дэглэмд орсон иргэд орон нутагтаа шинжилгээ өгч аймаг, сум хооронд нэг удаа зорчих боломжтой юм.

Цар тахлын халдвар бүртгэгдсэн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймаг болон стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомт бүхий Өмнөговь аймгийн иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулна.

Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах сургууль, байршил

1. СБД           4 дүгээр сургууль                9 дүгээр хороо         Дөлгөөн нуур

2. СБД           31 дүгээр сургууль              2 дугаар хороо        Цирк

3. ХУД            32 дугаар сургууль              11 дүгээр  хороо     Зайсан         

4. ХУД            15 дугаар сургууль              2 дугаар хороо        Нутгийн буян

5. ХУД            41 дүгээр сургууль              5 дугаар хороо        Яармаг

6. ХУД            114 дүгээр сургууль            9 дүгээр хороо         Нисэхийн эцэс

7. СХД            67 дугаар сургууль              8 дугаар хороо        Баянхошуу

8. СХД            62 дугаар сургууль              19 дүгээр хороо      Содон хороолол

9. СХД            106 дугаар сургууль           34 дүгээр  хороо     Толгойт, Орбит

10. СХД         Өнөр цогцолбор сургууль 17 дугаар хороо     1-р хороолол

11. БГД          38 дугаар сургууль              4 дүгээр хороо        Төмөр зам

12. БГД          141 дүгээр сургууль            3 дугаар хороо        Нарны хороолол

13. БГД          Эрдмийн өргөө                   6 дугаар хороо        10 дугаар хороолол

14. БГД          Оюуны ундраа                     18 дугаар хороо      Модны хоёр

15. БЗД          21 дүгээр сургууль              6 дугаар хороо        13 дугаар хороолол

16. БЗД          44 дүгээр сургууль              16 дугаар хороо      Улаанхуаран

17. БЗД          87 дугаар сургууль              23 дугаар хороо      Улиастай

18. БЗД          102 дугаар сургууль           2 дугаар хороо        Дарь эх

19. ЧД            37 дугаар сургууль             17 дугаар хороо     Чингэлтэй хуучин эцэс

20. ЧД            39 дүгээр сургууль             10 дугаар хороо     Дэнжийн 1000

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 19 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 21 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 28 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 36 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 1 цаг 16 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 30 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 2 цаг 6 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 2 цаг 7 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 2 цаг 17 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 20 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 12 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 17 цаг 58 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 8 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 10 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 10 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 12 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 13 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 35 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 40 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 40 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top