x

"Орон нутагт буцах иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх ёстой"

УОК-ын шуурхай штабаас аймаг, орон нутаг руу буцах болон нийслэлд ирэх иргэдийн хөдөлгөөнийг 12 дугаар сарын 1-нээс 10 хоногт багтаан зохион байгуулахаар боллоо. 

Энэ талаар Аймаг, орон нутаг руу буцах иргэдийн хөдөлгөөнийг зохицуулж, зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд танилцуулав. 

Тэрээр "Аймаг, орон нутаг руу буцах иргэдийг судалсан байна. Нийтдээ 100 мянган иргэн орон нутгаас болон Улаанбаатараас шилжих хөдөлгөөн хийнэ гэсэн тооцоогоор тээвэрлэлтийг төлөвлөсөн. Буцах иргэдээс 11 дүгээр сарын 29-нөөс эхлэн шинжилгээ авахаар зохион байгуулна. Нэг ёсондоо зорчих журмаар бол иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх ёстой аж. Шинжилгээг одоо авч буй цэгүүд дээр хийх боломжгүй учир ажлын хэсэг УОК-той ярьж байгаад 20 цэгийг нэмж байгуулсан" гэлээ. 

Мөн тээвэрлэлтийг 2 хэлбэрээр буюу хувийн тээврийн хэрэгслээр ирсэн иргэд түүгээрээ зорчих, мөн нийтийн тээврээр гэсэн байдлаар зохион байгуулахаар болжээ. Буцах иргэд эхлээд ЭМЯ-ны www.119.mn цахим сайтаар бүртгүүлнэ. Ингэхдээ асуумж бөглөх юм. Бүртгүүлсэн иргэд заасан цагийн хуваариар шинжилгээ өгч, хариугаа мөн тус сайтаар 6-8 цагийн дотор авах юм байна. Хариу нь сөрөг гарсан иргэд нийтийн тээврээр зорчихдоо АТҮТ-ийн tiket.mn-ээр орж тасалбараа цахимаар худалдан авна.

Буцах иргэдийн зорчих цагийн хуваарийг танилцуулбал:

"Драгон" зорчигч тээврийн төвөөс:

  • 08:00  Улаанбаатар- Архангай аймаг

  • 11:00 Улаанбаатар-Баянхонгор

  • 12:00 Улаанбаатар-Баян-Өлгий

  • 14:00 Улаанбаатар Увс

  • 16:00 Ховд чиглэл рүү зорчино.

"Тэнгэр" худалдааны төв авто буудлаас:

  • 08:00 Дорнод

  • 10:00 Сүхбаатар

  • 12:00 Хэнтий

  • 14:00  Говь-Алтай

  • 16:00 Булган

Хан-Уул дүүрэгт орших "Лавай" авто буудлаас:

  • 08:00 Өвөрхангай

  • 10:00 Төв аймаг

  • 12:00 Завхан

  • 14:00 Дундговь

  • 16:00 Хөвсгөл аймгийн чиглэлд цагийн хуваарийн дагуу 10 хоног, өдөр бүр үйлчилгээнд гарна.

Нийслэлд ирээд гацаад байсан иргэдийг ийнхүү эхний ээлжинд буцаасны дараагаар оюутнуудыг үргэлжлүүлэн зорчуулхаар болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 23 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 25 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 32 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 40 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 1 цаг 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 2 цаг 10 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 2 цаг 11 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 2 цаг 21 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 24 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 16 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 18 цаг 2 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 12 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 13 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 14 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 15 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 17 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 39 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 18 цаг 44 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 20 цаг 44 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top