Хотын дарга Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд ажиллалаа. Тус хорооны нутаг дэвсгэр дээрх үерийн хамгаалалтын далангийн ус гаргах гаргуур дүүрч, хөлдсөний улмаас түүгээр урсаж байсан байнгын урсацтай булгийн ус хальсан байна.
Уг асуудлыг шийдвэрлэхээр Геодези усны барилга байгууламжийн газрын “Шуурхай бригад” ухалт хийж байна. Улмаар автомашины орц гарцыг чөлөөлж, хоолой суурилуулна гэдгийг Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон Хотын инженерийн байгууламжийн хэлтсийнхэн хэллээ.
Хотын дарга Д.Сумъяабазар хөрсний болон булгийн усны эхтэй газруудад халиа дошин үүсэхээс сэргийлж, заавал ус зайлуулах хоолой хийж байх үүрэг болгов.