x

Хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг ирэх сарын 1-нээс нутаг буцаана

Улсын онцгой комиссын хурал өнөөдөр болж цар тахлын нөхцөл байдал, Улаанбаатар хот болон орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцлээ. 

Иргэдийг 2020 оны  арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нутаг /Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хот руу/-т нь буцаахаар боллоо. 

 Үүнтэй холбоотой гаргасан түр журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд дэлгэрэнгүй танилцуулах, нутаг буцах иргэдээс PCR-ын шинжилгээг бөөгнөрөл үүсгэхгүй авах, шинжилгээний нэмэлт цэг байгуулах бэлтгэлээ бүрэн хангах асуудлыг хэлэлцсэн байна.  

Иргэд цар тахлаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай арга хэмжээ авч байх зорилгоор хөгжүүлсэн гурван аппликейшнийг нэгтгэн нэг болгож арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс нэвтрүүлэхээр болов.

Аппликейшн нэвтрүүлснээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд QR код уншуулан халдвар гарсан байршил, ойрын болон дам хавьталд өртсөн эсэх зэрэг мэдээллийг шуурхай авах боломж бүрдэх юм.

Мөн энэ удаагийн хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах, бэлэн байдлын зэргийг бууруулах эсэх талаар хэлэлцээгүй. Нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, гарах шийдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа үндэслэл, тооцоо, судалгаатай боловсруулж ирүүлэхийг комиссын гишүүд, нийслэл, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт даалгалаа. Энэ долоо хоногт багтаан асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Гамшигтай тэмцэх тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулж танилцуулах, Улсын онцгой комиссын хурлуудаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Шадар сайд Я.Содбаатар комиссын гишүүдэд үүрэг болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төрийн ордонд цахилгаан тасарч, чуулганы санал хураалтыг тасалдуулав 1 цаг 1 мин Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 1 цаг 41 мин Шүхэртэй нисэж явсан БНСУ-ын иргэн уулын жалганд унаж амиа алджээ 1 цаг 54 мин ЧУУЛГАН: Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна 3 цаг 6 мин ЭЕШ-д гар утас авч орсон хүүхдүүдийн оноог тэглэжээ 4 цаг 43 мин Я.Содбаатар: МАН-ын Их хурлыг есдүгээр сард хийнэ 4 цаг 56 мин БХБОСЯ: Бохир ус татан зайлуулах ажиллагааг хязгаарлах болсныг мэдэгдэв 5 цаг 6 мин МАН-ын бүлгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг сонголоо 5 цаг 31 мин Тайваньд Гоминданы 24 хууль тогтоогчийг эргүүлэн татах санал хураалт долдугаар сард болно 5 цаг 47 мин Он гарсаар гал түймрийн тоо өсөж, өнгөрсөн долоо хоногт 148 удаагийн аюулт үзэгдэл бүртгэгджээ 5 цаг 48 мин ГССҮТ-д сайн дурын хөтөч нар ажиллаж, эмч мэргэжилтнүүдийн ачааллыг бууруулж байна 5 цаг 50 мин “Эх оронч сурагч” хөтөлбөрөөр дамжуулан үндэсний бахархал, хүмүүжлийг төлөвшүүлж байна 5 цаг 51 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь захиралтай уулзлаа 5 цаг 51 мин Хуурайшилт нэмэгдэж, ой хээрийн түймрийн эрсдэл өндөр байна 5 цаг 52 мин Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ 5 цаг 53 мин Израил, Иран болон Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол иргэдийн анхааралд! 5 цаг 54 мин IPO зах зээл есөн жилийн доод түвшинд хүрлээ 8 цаг 19 мин Apple хиймэл оюуны салбарт эрчимтэй хөдлөв: Perplexity-г худалдан авахаар хэлэлцэж эхэлжээ 8 цаг 20 мин Трамп дэглэм солигдохыг үгүйсгэсэнгүй: Ираны дээд удирдагчийн халааг хэн авбал зохих вэ? 8 цаг 22 мин “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн газрыг огцруулах санал гаргах нь ээ… 8 цаг 30 мин
iИх уншсан
Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... “Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ...
Top