x

20 мянган хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна

Манай улс дотоодын халдварын тархалтаа хумихын тулд хатуу хөл хорио тогтоогоод 14 хонож байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед нийслэлчүүдийг ус, дулаан, мэдээллээр хангах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэргээр зайлшгүй шаардлагатай 13 байгууллагаас бусад нь тэг зогсолт хийсэн гэсэн үг.

Бүх шатны боловсролын үйл ажиллагаа, ажил, худалдаа үйлчилгээг зогсоосноор хотын иргэдийн 70-80 хувь нь гэрээс гарах боломжгүй болсон. Тэгвэл энэхүү хатуу хөл хорионы үед хүүхэд хамгаалалтай холбоотой дуудлага мэдээлэл нэмэгджээ. Хэдийгээр архи согтууруулах ундааг хориглосон ч хүүхдийн хүчирхийлэл, үл хайхрах, зөвлөгөө мэдээлэл, сэтгэлзүйн дэмжлэг хүссэн дуудлага цөөнгүй ирсэн байна. Онцгой нөхцөл байдлын үед хүүхэд хамгааллын байгууллага хоол тэжээлтэй холбоотой дуудлага хүлээж авч байгаа аж.

Гэтэл бүх нийтийн хөл хорионы үед ажлын байр, орлого нь хумигдсантай холбоотойгоор хоол тэжээлийн дутагдалд орлоо гэх дуудлага мэдээлэл өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг албаныхан хэллээ.

"20 мянган хүүхэд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна"

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын түргэвчилсэн судалгаагаар 20 мянга гаруй хүүхэд эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байна гэсэн дүн гарчээ. Мөн хөл хорионы 14 хоногт хүүхэд хамгааллын 108 дугаарын утсанд хоногт 380-400 дуудлага ирж байгаагийн дунд 20-30 нь хоол хүнсээр дутагдсан дуудлага байна. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас авсан тоон мэдээллээр хоногт буюу арваннэгдүгээр сарын 22-23-ны өдөр хүүхэд хамгаалалтай холбоотой 282 дуудлага иржээ. Төрлөөр нь ангилбал, хүүхэд хамгааллын 59, хяналтын 30, хүүхдийн эрхийн зөрчлийн хоёр, зөвлөгөө хүссэн 31, мэдээлэл хүссэн 95, хоол тэжээлийн тухайн дуудлага 42 ирсэн байна. Мөн Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд үйлчилгээ авч байгаа иргэдийн хувьд хүүхэд 122, насанд хүрэгч 18, чатбоксоор сэтгэлзүйн зөвлөгөөг зургаан хүн авчээ. Хөл хорионы үед хүүхэд хамгааллын тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаа талаар Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутагаас тодруулахад “Хүүхэд хамгааллын дуудлага мэдээллийг хүлээн авч, шаардлагатай хариу арга хэмжээ авах мэргэжлийн анги, шуурхай багууд нийслэл, дүүрэг, 21 аймагт ажиллаж байна. Хөл хорионы өдрүүдэд хүүхэд хамгаалалтай холбоотой дуудлага мэдээлэл нэмэгдсэн. Тэр дунд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага хоногт 20-30 ирж байна. Хүчирхийлэлд өртсөн болон өндөр эрсдэлтэй хүүхдүүдийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд байрлуулж хамгаалалтад авч байгаа. Одоогийн байдлаар 100 орчим хүүхдийг хамгаалалтад авсан. Сүүлийн үед түр хамгаалах байр, төвд бага насны хүүхэд ирэх нь ихэслээ. Хоол тэжээлийн дутагдалтай холбоотой дуудлагын дагуу зарим худалдааны төвд ажиллуулж байгаа food bank-ны хүнсийг асрамж халамжийн төвүүдэд хуваарилж, аймаг дүүргийн салбарууд хүнсний дэмжлэг үзүүлж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МУЗН-тэй хамтраад эрсдэлт бүлгийн 6000 өрхөд туслалцаа үзүүлсэн. Манай байгууллага болон есөн дүүрэг, 21 аймгийн салбар нэгжүүд 1980 өрхөд хүнс, тэжээл, ариун цэврийн багц, нүүрс түлээний шууд дэмжлэг үзүүлсэн. Хүүхэд хамгааллын ажилчид 24 цагаар шуурхай ажиллаж байна” гэв.

Хөл хорионы үед хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага нэмэгдсэнээс гадна иргэдийн амьжиргаа хумигдсаны улмаас хоол хүнсээр дутагдах буюу “өлсөж байна” гэх дуудлага их ирж байгаа. Энэ төрлийн дуудлага хоногт хамгийн багадаа 20-40 ирдэг бөгөөд хөл хорионы 14 хоногоор тооцоход 400-500 дуудлага ирсэн гэсэн үг юм.

Хөл хорионы үед хүүхдийн аюулгүй байдлыг хангая!  

Ямар ч үед хүүхдийн хамгийн аюлгүй орчин бол гэр байх учиртай. Гэтэл энгийн үед ч, сургууль цэцэрлэг амарсан үед ч хүүхэд хамгааллын асуудал ноцтой хөндөгдөж ирсэн. Хүүхдээ гэртээ цоожлоод явснаас үүдсэн харамсалтай жишээ олон бий. Тиймээс хатуу хөл хорионы энэ үед хүүхдийн аюулгүй байдалд анхаарахыг мэргэжлийн байгууллагууд уриалсаар байна. Хатуу хөл хорионы 14 хоногт онцгой байдлын байгууллагад хүүхэд хамгаалтай холбоотой пааранд гараа хавчуулсан, нүхэн жорлонд унасан гэх хоёр дуудлага иржээ. Хэдийгээр эрсдэл бага байгаа мэт боловч тайвширч болохгүй. Санамсаргүйгээр гэмтэх, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байсаар байгаа. Он гарсаар эхний есөн сарын байдлаар осол гэмтлийн шалтгаанаар эмнэлгийн тусламж авсан хүмүүсийг насаар нь ангилбал 32.7 хувь нь цэцэрлэгийн насны болон сургуулийн бага ангийн хүүхдүүд байгаа бол нийт ослын 38.6 хувь нь гэртээ болон ахуйн хүрээний осол гэмтэлд өртжээ. Тиймээс эцэг эхчүүд гэр, орон сууцандаа аюулгүй орчныг бүрдүүлж  өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх хэрэгтэй. Мөн  химийн бодис, шатахуун зэрэг галын аюултай зүйлс гэрт хадгалахгүй байх, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлдээхгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 42 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 44 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 50 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 59 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 1 цаг 38 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 2 цаг 29 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 2 цаг 30 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 2 цаг 39 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 42 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 35 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 18 цаг 21 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 31 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 32 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 33 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 34 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 35 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 57 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 19 цаг 3 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 21 цаг 2 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top