x

“Эрдэнэт үйлдвэр"-ийн ажилтан “МАПТЕК” компанийн шагнал хүртлээ

Дэлхийн тэргүүлэгч уул уурхайн программ зохион бүтээдэг Маптек компанийн Боб Жонсоны нэрэмжит “2020 оны шилдэг уурхайн төлөвлөлтийн тэмцээний шагнал”-ыг Австрали Улсын Аделайдын Их Сургуулийн Уул уурхайн ашиглалтын магистрант Б.Гал-Эрдэнэ болон түүний баг хүртлээ.

2020 оны арваннэг дүгээр сард тус компанийн Аделайд дахь салбар дээр Маптекийн Техникийн борлуулалтын ахлах мэргэжилтэн Стив Салливан багийн дөрвөн гишүүнд Маптек компанийг үүсгэн байгуулагч Боб Жонсоны хамт шагналыг гардуулжээ. Тэрээр энэ үеэр “Миний бие энэхүү шагналын эзэн болж байсан тул 2020 оны шагналын эздийн сэтгэл санааг маш сайн ойлгож байна. Энэ амжилт нь тэдний ирээдүйн карьерт чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн лидерүүдэд танигдах боломжийг олгож байгаа юм.

Суралцаж буй хугацаанд оюутнуудыг бодит амьдралын туршлагаар хангах нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Оюутнууд зөвхөн програм хангамж ашиглахийг суралцах нь хангалтгүй, харин уурхайн дизайны хувьд юу, хаана, яагаад, яаж гэдгийг тэдэнд ойлгуулах нь чухал юм. Би өөрөө геологич мэргэжлээрээ ажиллаж байхдаа уурхайн дизайнеруудад боломжит ордын байрлалыг өгөх нь хичнээн чухал болохыг олж мэдсэн. Тус тэмцээн нь тэдний суралцаж буй хугацаанд олж авсан бүхий л мэдлэгийг нь нэгтгэж, ур чадвараа ирээдүйн карьер болон ажил мэргэжилдээ ашиглах боломжыг олгодог. Ялагч баг нь тухайн төслийн ил болон далд уурхайн үе шатны хооронд хамгийн сайн уялдаа холбоо, шилжилт зэргийг сайн хангаж өгсөн байна. Тэдний судалгаа нь геотехникийн хувьд аюулгүй ажиллагааг хангасан прагматик уул уурхайн тоног төхөөрөмжийн сонголтыг хийсэнд үнэ цэнэ нь оршиж байгаа юм” хэмээн онцлон хэлсэн байна. 

Энэ жилийн төсөл нь Австрали улсын Queensland мужид байрлах Nordberg компанийн алт болон зэсийн ордны техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулахдаа зэс, алтны нөөцийг ашиглах уурхайн төлөвлөгөөний хугацааг бий болгох,  нөөцийг үнэлэх, нөөцийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд гаргасан санал, дүгнэлтүүдээс шалгаруулалт хийсэн байна. 

Маптекын компаниас зохион байгуулагддаг оны шилдэг уурхайн төлөвлөлтийн тэмцээний шагналыг авах нь ялсан багийн хувьд маш чухал тооцогддог. Багийн ахлагч Б.Гал-Эрдэнэ “Уул уурхайн салбар нь геологи дээр суурилдаг, гэвч бид геологичдийн хэлсэн бүхэнд итгэх шаардлагагүй, бид давхар шалгах хэрэгтэй. Бид энэхүү төсөлдөө нөөц тодорхойлох болон уурхайн төлөвлөлт хичээлүүдээс суралцсан бүхий л мэдлэгийг ашигласан юм. Ил уурхайн хэмжээ хязгаарыг тодорхойлох ба далд уурхайг ямар аргаар олборлох нь бидний хувьд их хугацаа зарцуулсан ажил болсон юм. Далд уурхайн тогтворжилтийг тооцоолон Block caving эсвэл Sublevel caving гэсэн хоёр аргаас сонгох хэрэгтэй байсан юм. Эцэст нь бүх анализийг хийсний дараа Block caving арга нь хамгийн оновчтой нь болж тодорхойлогдсон юм” гэжээ.

Маптек компани тус шагналыг 2010 оноос эхлэн олгосон бөгөөд эхэлсэн бөгөөд салбарынхаа оюутнууд болон мэргэжлийн байгууллагуудын боловсон хүчнийг дэмжиж буй бодлогын нэгээхэн илрэл юм.

Эх сурвалж: maptek.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 41 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 43 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 50 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 58 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 1 цаг 38 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 2 цаг 28 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 2 цаг 29 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 2 цаг 39 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 42 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 34 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 18 цаг 20 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 30 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 31 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 32 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 33 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 35 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 18 цаг 57 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 19 цаг 2 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 21 цаг 2 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top