Өнгөрсөн шөнө өсвөр насны охины амь насыг хохироогоод, цогцсыг мөчилж шуудайнд хийсэн онц ноцтой хэргийг илрүүллээ. Цагдаагийн алба хаагчид аймшигт хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэн, баривчилсан байна.
Талийгаач 16 настай охин нь арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хичээлдээ явахаар гараад өнөөдрийг хүртэл сураггүй байжээ. Сураггүй байсан 21 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагаас орон даяар эрэн хайх ажиллагааг явуулж байсан байна.
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайтай зүйлс олдсон нь талийгаач охины цогцос байжээ.
Шуудайнаас эвгүй үнэр гараад байна гэх иргэний мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгалт явуулж, сураггүй охины цогцос мөн болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Эх сурвалжын мэдээллээр /албан бус/, талийгаач охиныг төрсөн ах нь онц хэрцгийгээр хөнөөгөөд мөчилж шуудайнд хийгээд хаясан байна.
Сэтгэгдэл (1)