Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан 14:00 цагт эхэлсэн.
Хуралдаанаар COVID19 -ийн эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсгийг байгуулж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлууллаа.
ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд болон гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг бүх талаар яриа хэлэлцээр хийж ажиллана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Хуралдаан үргэлжилж байна.