x

Сөүл чиглэлд эм, эмнэлгийн хэрэгсэл татах нислэг үйлдхээр боллоо

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болжээ.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөн дээр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар салбарын бодлого, төлөвлөлтийг эрс сайжруулах, ажлын хариуцлага, зохион байгуулалт, уялдаа холбоог дээшлүүлэх, өгч буй үүрэг даалгаварт хариуцлагатай хандах, хүлээгдэж байгаа зарим ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэл өгчээ.

Тодруулбал,

  • Япон руу үйлдэх нислэг, Сөүлээс эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, хэрэгсэл татах нислэгийн бэлтгэлийг сайтар хангахыг “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-д,

  • Цагаан хад боомтод онцгой дэглэм тогтоож байгаатай холбогдуулан уртын болон богинын тээвэрт явж байгаа жолооч нарыг хавьталд оруулахгүй байх асуудалд онцгой анхаарч, тээвэр зохицуулах хүмүүсийн ээлжээр ажиллах нөхцөл байдлыг хяналтын байгууллагуудтай хамтарч сайтар зохион байгуулах, хяналт тавих,

  • Замын-Үүд дээр үүссэн нөхцөл байдал сайнгүй байгаа учир зохион байгуулалтад анхаарч, жолооч нарын цалин, нийгмийн асуудлын талаар ачаа хүлээн авагч нартай тохирч, тодорхой болгох,

  • Сонирхол татсан дугааруудын дуудлага худалдааг хэрхэн, яаж зохион байгуулах, дотооддоо мөрдөх журмыг нэн даруй боловсруулж бэлэн болгохыг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т,

  • Төлбөр хураах бүх цэгийг цахимжуулах ажлыг эрчимжүүлж ирэх оны нэгдүгээр сарын 1-н гэхэд бүх төлбөр хураах цэг цахим хэлбэрт шилжсэн байхыг “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т,

  • Онгоц өнгөрүүлэлтийн үеийн горим алдагдсан тухай, Бээжинд онгоц ослын буулт хийсэн тухай дүгнэлтийг яаралтай гаргаж танилцуулахыг Нислэгийн осол зөрчлийг шинжлэн шалгах албанд,

  • “МТЗ”-ын Төмөртэй өртөөн дээр ажилласан ЗТХЯ, МТЗ, УБТЗ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулахыг ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт,

  • Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр баригдах Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бэлтгэлийг хангуулах, өвөл хийх ажлын төлөвлөгөө гаргахыг ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт үүрэг болгосон байна.

Сайд эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолуудын биелэлт, “Ковид-19” халдварт вирусээс үүдэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойш Засгийн газар, Улсын онцгой комисс, Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргасан тушаалын биелэлтийн талаар мэдээлэл бэлтгэх, бүх байгууллага амьжиргааны түвшин доогуур, өрхийн орлого бага ажилтнуудынхаа судалгааг гаргаж, анхаарал хандуулж, туслалцаа дэмжлэг үзүүлэх үүрэг өгчээ.

Эх сурвалж: ЗТХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 50 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 52 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 58 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 7 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 1 цаг 46 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 2 цаг 37 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 2 цаг 38 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 2 цаг 48 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 51 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 43 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 18 цаг 29 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 39 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 40 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 41 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 42 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 43 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 19 цаг 5 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 19 цаг 11 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 21 цаг 11 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top