Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр зам дээр байнгын болон байнгын бус ажлын байран дээр 15694 хүн ажиллаж байгаа бөгөөд төмөр замчдын дунд коронавируст халдварын тархалт өндөр хэвээр байгаа юм.
Ялангуяа Сүхбаатар өртөөний харьяа байгууллагууд дээр байдал хүндхэн, халдвар авагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа учраас Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан шуурхай комисс ажиллаж байгаа юм байна.
Мөн УБТЗ-ын удирдах газрын төмөр замын ерөнхий инженерийн орлогч мөн Сүхбаатар өртөөнд очиж ажиллаж байна.
Одоогоор УБТЗ-ын 384 ажилтан тусгаарлалтад байгаа аж. Байдал цаашдаа хүндэрвэл төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсээсээ авч ажиллуулхаар болжээ. Одоогоор хүн хүчний дутагдалд орсон газрууддаа бусад газраас хүн дуудаж, нөхөж ажиллуулж байгаа аж.