Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн шийдвэр хэвээр үргэлжилж байгаа.
Үүнтэй холбогдуулан арилжааны банкууд салбарын үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ.
Тэгвэл халамжын үйлчилгээ үзүүлдэг Хас банк, Хаан банк, Төрийн банкууд өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Дээрх гурван банк 09:00-16:00 цагийн хооронд ажиллах цагийн хуваарьтай байна.
Өнгөрөгч лхагва гаригт Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн арилжааны банкууд халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллах боломжтой гэж мэдэгдэж байсан юм.
Харин Худалдаа хөгжлийн банк болон Голомт банк Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу арванхоёрдугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллахгүй байх шийдвэр гаргажээ.