x

“Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажилчдыг PCR шинжилгээнд хамруулж байна

УОК-ын даргын шуурхай хуралаар салбар хариуцсан гишүүдээс цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэсэн. 

Шадар сайд Я.Содбаатар орон нутгаас нийслэл хотод ирээд гацсан иргэдийг удахгүй орон нутагт нь буцаах ажлыг хэрэгжүүлнэ гэж мэдээлсэн тул иргэдийн дунд энэ зохицуулалт өндөр хүлээлт үүсгэж байна.

Улсын хэмжээнд корановирусын халдварын батлагдсан 608 тохиолдол бүртгэгдснээс 172 нь дотооддоо халдвар авсан байна. КОВИД19 голомтлон тархаад буй Сэлэнгэ аймагт нийт 26 мянган иргэний 20442-т шинжилгээ хийснээс 5997 хүнд PCR шинжилгээг хийгээд байна. Үүний 879 нь ойрын, 638 нь дам хавьтал байна.Зүүн хараад төмөр зам дагасан тархалтаас 2 халдварын тохиодол бүртгэгдээд байна. 

Мөн бүсэд буюу Зүүнхараад 7000 гаруй самарчид ууланд гарснаас 1000 гаруй нь тус суманд уулнаас бууж ирсэн байгаа бөгөөд тэдгээр иргэдийг түргэвчилсэн оношлуурт хамруулж, улмаар PCR шинжилгээнд оруулснаар тухайн орон нутаг бүрт нь нэгдсэн зохион байгуулалтаар цагдаагийн хамгаалалтын дор буцаах ажлыг зохион байгуулахаар цагдаагийн албан хаагчид бүртгэл мэдээлэл цуглуулж байна.

УОК хэд хэдэн чиглэлд салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-уул, Өмнөговь, Алтанбулаг, Замын-Үүд, Зүүнхараад тусгай үүргийн шуурхай бүлгүүд томилон ажиллуулж байна. Мөн УОК-ын дэргэд холбогдох салбаруудын төлөөллөөс бүрдсэн эрдэмтдийн зөвлөх багийг байнгын ажилуулахаар өнөөдөр УОКын даргын тушаалаар байгууллаа.

Дархан-уул аймагт 18 мянган иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад байна. Өрх бүрээс нэг хүн хамруулах байдлаар шинжилж байна. Бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоож, шинжилснээр тархалтыг тогтоосон гэж үзэж байна.Дархан-Уул аймагт голомт байхгүй, төмөр зам дагасан хөдөлгөөнөөс үүдэлтэй хавьтлаас халдвар илэрчээ. Гэсэн ч хөдөлгөөний эрчим ихтэй, учир хөл хорионы дэглэмийг чангатган ажилласан байна.

Орхон аймагт мөн төмөр зам дагасан хавьтлаас үүдэлтэй халдвар бүртгэгдсэн учир  “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, 6000 гаруй ажилчдыг PCR шинжилгээнд хамруулж байна.

Дорноговь, Говьсүмбэр аймагт УОК-оос генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан ажлын хэсгийг томилон ажилуулж, шуурхай удирдлагаар хангаж байна. Одоогоор өдөрт автозамын боомтоор 150 гаруй ачаа тээврийн автомашин нэвтэрч байгааг бууруулахгүй, экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх зорилго тавин БНХАУ-ын талаас тавьж буй шаардлагыг биелүүлж, жолооч, иргэд, боомтын ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болгож байнгын холбоотой ажиллаж байна.

Халдвар гарсан газар байршлуудад, байр орон сууц зэрэгт ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийхийг холбогдох газруудад УОК-иос дахин даалгалаа. Эмнэлгийн хог хаягдал тэрдундаа ХӨСҮТ-ийн хог хаягдлыг стандартын дагуу эрсдэл үүсгэхгүй устгах ажилд тусгайлан анхаарал хандуулж, БХБ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилон хяналт тавин ажиллуулж байна.

Эмзэг бүлгийн иргэдэд хүнс, эрүүл мэнд, нийгмийн тулгамдсан асуудлуудад чиглэсэн нэгдсэн арга хэмжээг авч ажиллах ажлын хэсгийг ХНХ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан ажиллаж байна. УОК-ын шуурхай бүлгийн хувьд шинээр бүрдэж буй мэдээллийн дата баазад үндэслэн дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн гаргаж байна. 

Дотоод дахь КОВИД19-ын халдварын тархалтын урьдчилсан зураглалд үндэслэн орон даяар халдвар тархаагүй байх нөхцөл ажиглагдаж буй учир иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй, амьдралын хэвшил болгож чадвал харьцангуй богино хугацаанд  халдварыг  бүрэн амжилттай хумиж чадна гэж тооцож байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 48 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 50 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 56 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 5 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 1 цаг 44 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 1 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 2 цаг 35 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 2 цаг 36 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 2 цаг 46 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 49 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 41 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 18 цаг 27 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 37 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 38 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 39 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 40 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 41 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 19 цаг 3 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 19 цаг 9 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 21 цаг 9 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top