Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн шийвдэр хэвээр үргэлжилж байна. Иргэд та бүхэн хөл хорионы дэглэмээ барих нь чухал юм.
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын дарга Ж.Сандагсүрэн "Хэдийгээр нийтийн тээвэр энгийн цагийн хуваарийн дагуу үйлчлэхээр болсон ч энэ нь зөвхөн 11 салбарын 13 чиг үүргийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан албан хаагчдыг бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм. 13 чиглэлийн ААН-үүдийн ажилчид халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж явах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.