x

Коронавирусийн халдварын тохиолдол 26-гаар нэмэгдэж, 608 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдөр өглөөний /2020.11.22/ 11.00 цагийн байдлаар/ Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 26-гаар нэмэгдэж, 608 болсон байна.

Үүнээс:

  • Эдгэрсэн- 337
  • Эмчлэгдэж байгаа- 264
  • Нутаг буцсан- 7 хүн байна. 

Одоогийн байдлаар нийслэл хот болон таван аймагт халдварын голомт бүртгэгдээд байгаа. Хариу арга хэмжээг хурдан аваагүй бол коронавирусийн халдварын тохиолдол 4-5 дахин нэмэгдэх байсан тухай ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Дэлхийн дахинд сүүлийн 24 цагийн хугацаанд 640 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойших хамгийн олон хүний халдвар авсан өдөр болсон байна. Энэ нь өмнөх өдрөөс 20 гаруй мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт болжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-"ДЭМБ-ын гишүүн улс бол тус байгууллагын зөвлөмж, зөвлөгөөг дагаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тийм учраас ДЭМБ-ын эмчилгээний удирдамж өөрчлөгдөх тухай бүрд түүнийг дагаж ирсэн. Ингээд 10 сарын хугацаанд 300 гаруй хүнээ эмчлээд байна. Дээрээс нь ОХУ, АНУ-д шинээр нэмэгдсэн эм, шинэчлэгдсэн удирдамжийг давхар дагаж мөрддөг.

Эмчилгээний явцад нэгдүгээрт вирусийн эсрэг, хоёрдугаарт дархлаа дэмжих, гуравдугаарт хүндрэлийн эсрэг, хэрвээ хүндэрсэн бол антибиотик эмчилгээнд орно. Энэ горимыг мөрдсөөр ирсэн. Цаашдаа ч ДЭМБ-ын заавар зөвлөмжийг дагаад явна.

Эмчилгээнд хэрэглэж байгаа эмийг зарлах нь эрсдэлтэй. Өнөөдөр хавьтал болсон байна ирээд шинжилгээ өг гэхэд ирэхгүй байгаа хүмүүс далдуур дур мэдэн эм уугаад биеийн байдал нь хүндрэх эрсдэл байгаа. Тиймээс эмчилгээний нарийн зөвлөгөө зөвлөмжийг яг эмчлүүлж байгаа хүндээ өгнө" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 55 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 57 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 3 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 12 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 1 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 2 цаг 42 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 2 цаг 43 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 2 цаг 53 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 2 цаг 55 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 48 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 18 цаг 34 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 44 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 45 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 46 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 47 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 48 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 19 цаг 10 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 19 цаг 16 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 21 цаг 16 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top