Баянзүрх дүүрэгт халдварын тохиолдол батлагдсантай холбогдуулан Нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйлэлтийн ажлыг гэрээт мэргэжлийн байгууллагаар шуурхай зохион байгуулах үүргийн дагуу Хяналт, шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын 3 улсын байцаагч хяналт тавьж ажиллаа.
Хяналт, шалгалтын ажлыг өдрийн 11:00 -16:00 цагийн хооронд хийж гүйцэтгэлээ.
Хяналт, шалгалт ариутгалыг нийтийн тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгж, байгууллагын 12 баазын 589 тээврийн хэрэгсэлд хийж дуусгалаа.
Үүнээс:
-
Ариутгал хийгдсэн – 589
-
Жолоочийн бүхээгт хаалт хийсэн- 483
-
Зай барь тэмдэглэлтэй эсэх - 589
-
Жолоочийн хамгаалах хувцастай эсэх - 70 тээврийн хэрэгслийн жолоочид хангалт хийсэн байна.
Мөн ариутгал үйлчилгээний Шинэ ариусгал ХХК-ийн 3 багклорсефт -17 /0,02% проценттэй/ ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисоор ариутгалыг хийсэн.