x

Засгийн газраас авч хэрэгжүүлэх 23 арга хэмжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллээ. 

Тэрээр "Цар тахлын үед засгийн газрын шийдвэрийг хүлээцтэй хүлээн авч, ухамсартайгаар даган сахин биелүүлж, гэртээ байж, маскаа зүүж байгаад талархал илэрхийлье.

Вакцин гарах сайхан чимээ байгаа ч монголд орж ирэх гэж удна. Бидэнд нэг вакцин бий. Энэ бол "сахилга хариуцлага" юм" гэлээ. 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС УЛСЫН ХЭМЖЭЭНД ДАРААХ 23 АРГА ХЭМЖЭЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР БОЛОВ

1. Иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хүүхэд бүрт сар болгон олгох 100 мянган төгрөгийн тэтгэмж болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг иргэдэд түргэн шуурхай, олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр олгохыг даалгалаа. 

2. Хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй төрийн болон орон нутгийн өмчид, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад аж ахуйн нэгж, байгууллагыг алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж УИХ, Засгийн газрын хуралдаанаас хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахыг даалгалаа. 

3. Ирэх 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ноогдуулсан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд, уг хугацаанд ноогдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэхийг Сангийн сайдад үүрэг болголоо. 

4. Ирэх 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон үйлдвэр үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслэсэн албан татварч төлөгч түрээсийн үнээ бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр нь түрээсийн орлогод ноогдуулах аж ахуйн нэгжийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулахыг даалгалаа. 

5. Ирэх 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор импортоор орж ирэх бүх төрлийн хүнсний будаа, ургамлын тос болон өвс, малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний буудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортын барааны гаалын албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулахыг даалгалаа.  

6. Хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтарсан шуурхай Ажлын хэсгийг байгуулж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан халдвар хамгааллын шаардлагыг хангасны үндэс дээр хүнсний бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, савлалт, хүргэлт, тараалт, борлуулалтын үйлчилгээг хэвийн явуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. 

7. Төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн хөнгөлөлттэй зээлийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтэд үндэслэж хойшлуулах, ингэхдээ үлдэгдэл төлбөрийг нэмэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтыг авч ажиллахыг даалгалаа. 

8. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжид олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгуул алданги тооцож, хүүг нэгтгэх байдал зэргээр зээлдэгчдэд нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжлүүлэхийг зөвлөлөө. 

9. Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортолдог аж ахуйн нэгжийг халдвар хамгаалалтын онцгой дэглэмд шилжүүлж нийт ажилчдын аюулгүй байдлыг хангахыг салбарын сайдад даалгалаа. 

10. Монгол, Хятадын хилийн боомтын ногоон гарцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ашигт малтмал газрын тосны газрын экспортыг тасралтгүй үргэлжлүүлэхийг нөгөө талд тавьж, шийдвэрлүүлэхийг даалгалаа. 

11. Ашигт малтмал газрын тосны экспортыг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор хилийн боомтыг халдвар дэглэмийг сайн сахиулж, хүчин чадлаар нь ажиллуулах, "Тавантолгой", "Нарийн сухайт" бүлэг орд, "Оюутолгой"-н ордын хүрээнд Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор тээвэр хийж байгаа жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулж, тээвэрлэлтийн дараалал үүсгэхгүйгээр зохион байгуулахыг даалгалаа. 

12. Монгол Улсад ирж байгаа бүх төрлийн шуудан, илгээмжийг ариутгаж ажиллахыг Шадар сайдад даалгаж байна.

13. Импортоор орж ирж байгаа оношлуур, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэргийг гаалийн албан татвараас чөлөөллөө. 

14. Татвар төлөгч 2020 оны татварын жилийн тайлангаар гарсанг алдагдлыг татварын дараалсан дөрвөн жилийн хугацаанд Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн 19 дүгээр заасан журмын дагуу хасаж тооцох хуулийн төслийг олон нийтэд сурталчлан таниулахыг даалгалаа. 

15. Татвар, гаалийн байгууллагын цахим шинжилтийг эрчимжүүлж, үйл ажиллагаандаа хүний оролцоог багасгаж, халдвараас сэргийлэх чиглэлээр үүрэг даалгаврыг өглөө. 

16. Татвар болон татварын өртэй татварч төлөгч улсын болон орон нутгийн санхүүжилтээр гүйцэтгэсэн бараа, ажил үйлчилгээний төлбөрийн авлага, бусад татварын илүү төлөлттэй тохиолдолд тухайн татвар төлөгчийн хүсэлтээр татварын өрийг тухайн бүрт нь суутгаж ажиллахыг Сангийн сайдад даалгалаа. 

17. Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллаагааг хууль тогтоомжид нийцүүлж, бизнесийг сэргээж эрчимжүүлэхийг даалгалаа.

18. Төсвийн болон төрийн байгууллага, төрийн болон төрийн өмчит байгууллагад ажил үйлчилгээ үзүүлсэн, бараа нийлүүлсэн аж ахуйн нэгж, иргэдийн төлбөрийг түргэн шуурхай барагдуулж ажиллахыг даалгалаа. 

19. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр дотоодын барааг худалдан авахыг бүх төсвийн захирагч нарт үүрэг болгож байна. 

20. Бүх төрлийн тендер шалгаруулалтын үйл ажиллагааг ирэх сарын 4-ний өдрийг хүртэл сунгахыг үүрэг болголоо.

21. Төсвийн захирагч нарын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж, цалин тэтгэврээс бусад зардлыг эрэмбэ тогтоож санхүүжүүлэхийг Сангийн сайдад даалгаж байна. 

22. Үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор эдийн засаг, төсөв санхүүгийн талаар авах арга хэмжээний тухай саналаа Засгийн газрын гишүүн бүр судалж, газар дээр нь шийдвэрлүүлж ажиллахыг үүрэг болголоо.

23. Хүн хоорондын зайг барих, амны хаалт зүүх, зөвлөмжийг ил тод олны өмнө байршуулж, иргэд олон нийтийн сэтгэлзүйг соён гэгээрүүлсэн нэвтрүүлэг зэргийг зохион байгуулахыг үүрэг болголоо.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 6 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 8 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 14 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 23 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 2 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 2 цаг 53 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 2 цаг 54 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 4 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 7 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 59 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 18 цаг 45 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 55 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 56 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 57 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 58 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 59 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 19 цаг 21 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 19 цаг 27 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 21 цаг 27 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top