Монгол улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын 455 тохиолдол батлагдаад байгаа.
Үүнээс дотоодын голомтолсон халдварын тоо 30-д хүрсэн бөгөөд Улаанбаатархотод нийт 15 тохиолдол бүртгэгдээд байгаа юм.
Тэгвэл Баянзүрх дүүргийн оршин суугч нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тухайн иргэн нь Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт хонгилын давхарт амьдардаг байсан ба халуурсан шинж тэмдэг илэрчээ.