x

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн этгээдүүдэд 6-7 жилийн хорих ял оноолоо

Баянгол дүүргийн прокурорын газраас олон удаагийн үйлдэлтэй, бусдад их хэмжээний хохирол учруулсан иргэн Н, Т нарт холбогдох эрүүгийн хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ. 

Иргэн Н нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2016 оны 2 дугаар сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт нийт 13 удаагийн үйлдлээр бусдын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн банк, банк бус санхүүгийн байгууллагаас тээврийн хэрэгсэл худалдан авах, тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж залилан иргэдэд 610 сая төгрөгийн хохирол учруулсан байна. 

Шүүхээс хэргийг хэлэлцээд Н-ийг “бүлэглэн, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жил хорих ял оногдуулж шийдвэрлэлээ. 

Иргэн Т нь 2018 онд 1 тэрбум 30 сая төгрөгний үнэ бүхий бусдын эзэмшил, өмчлөлийн 4 үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар урьдчилгаанд нь мөнгө төлж итгэл төрүүлэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн өөрийн нэр дээр гаргуулан иргэдэд үзүүлж залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэний улмаас бусдад нийт 1 тэрбум 465 сая төгрөгийн хохирол учруулсан байна. 

Баянгол дүүргийн прокурорын газраас дээрх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс иргэн Т-г гэм буруутайд тооцож 7 жил 11 сарын хорих ял оноож шийдвэрлэсэн байна. 

Иймд иргэд үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа холбогдох баримт бичиг болон гэрчилгээг сайтар шалгаж нягтлах, харьяа байгууллагад хандах, тухайн хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд бүрэн шилжүүлсний дараа төлбөр мөнгийг төлөх зэргээр залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас зөвлөж байна. 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 4 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 6 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 13 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 21 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 1 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 2 цаг 51 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 2 цаг 52 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 2 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 5 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 17 цаг 57 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 18 цаг 43 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 18 цаг 53 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 18 цаг 54 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 18 цаг 55 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 18 цаг 57 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 18 цаг 58 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 19 цаг 20 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 19 цаг 25 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 21 цаг 25 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top