Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 16-нд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 45 дуудлага мэдээлэл хүлээн авч, шийдвэрлэжээ.
Үүний 25 нь зам тээврийн ослын шинжтэй байж, бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нэг хүн гэмтсэн байна.
Мөн алба хаагчид гудамж, замд хяналт хийсэн ба шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Мөн Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээг хүргэлээ.
Нийт 739 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт ирснээс эрүүлжүүлсэн 93, зөрчил гаргасан 312, гэмт хэрэг 25, гэр бүлийн хүчирхийлэл 52 бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10, гэмтсэн 10, хулгай 9, хүний биед халдах 22, олон нийтийн газар зүй бус биеэ авч яваагүй, танхайрсан 56, оршин суугчдийн аюулгүй байдал алдагдуулсан 47 дуудлага иржээ.