Улаанбаатараас Ховд аймаг руу нууцаар очсон 10 хүний шинжилгээний эцсийн хариу сөрөг гарчээ. Тодруулбал энэ сарын 15-ны орой Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автобусаар нууцаар очсон 10 хүний 2 хүнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарсан билээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Гурван хүнд халдвар нэмж илэрснээр нийт халдварын тоо 434 боллоо. Улаанбаатар хотод бүртгэгдсэн каластр халдварын ойрын хавьтал 80 хүнд хийсэн гурав дахь шинжилгээгээр нэг хүний шинжилгээ эерэг гарсан /жолооч Д-гийн төрсөн ах/. Улаанбаатараас Ховд аймаг руу тээвэрлэгдэж ирсэн 10 хүний шинжилгээний эцсийн хариу сөрөг гарлаа" гэлээ.