Сонгинохайрхан дүүргээс гурав, Баянгол дүүргээс хоёр “Honda Fit” маркийн автомашин алдагдсан хэрэг энэ сарын 15-нд гарчээ.
Цагдаа нар дээрх хэргүүдийн газарт үзлэг шалгалт хийж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мөн эдгээр хэрэгтэй холбогдуулан иргэдийг өмч хөрөнгөндөө эзэн болж, хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, автомашинаа харуул хамгаалалттай зориулалтын граж, зогсоолд байршуулахыг анхаарууллаа.