Улсаас олгодог 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг ирэх зургадугаар сар хүртэл 100 мянга болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Тэгвэл энэ сарын мөнгийг өнөөдрөөс эхэлж олгохоор болжээ.
Хүүхдийн мөнгийг цар тахлын үеийн хугацаанд буюу өнгөрсөн дөрөвдүгээр сараас 100 мянган төгрөг болгон олгож байгаа юм.
Тодруулбал, шаардлагатай мөнгийг 2021 оны төсөвт тусгасан юм.