Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н, Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр буюу өнөөдөр тохиож байна.
Энэ өдөр төлөвлөгдсөн бүх арга хэмжээ цуцлагдсан болохыг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдэгдлээ.
Монгол бахархалын өдрөөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай билээ.