x

Я.Содбаатар: Ойрын хавьтлын тандалтыг эцэслэн тогтоож дуусаагүй тул хүлээцтэй хандах хэрэгтэй

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.

Шадар сайд Я.Содбаатар "Олон нийтийн арга хэмжээнд хөдөө орон нутгаас ирсэн 500 гаруй хүн байна. Үүнээс гадна хувиараа ирсэн хүмүүс гацчихсан байна. Энд хүмүүс уужуу хандаасай гэж хүсэж байна. Ойрын хавьтлын тандалт хийж дуусаж байна. Халдвар илэрсэн 12 хүн байгаа. Сэлэнгэд гурав, Улаанбаатарт есөн тохиолдол бүртгэгдсэн. Энэ хүмүүст ойрын хавьталд 250 хүн байна. Хөдөө орон нутгаас ирсэн ойрын хавьтал байж байгаад тэр хүмүүсээ явуулчихсан тохиолдолд дахиад тэр аймагт хөл хорио тогтоох шаардлага гарна" гэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Одоогийн байдлаар Улаанбаатарт есөн батлагдсан тохиолдол, Сэлэнгэд гурван батлагдсан тохиолдол байна. 255 орчим ойрын хавьтал үүссэн. Дам хавьтал 5300 орчим гарсан. Одоогийн байдлаар эрүүл мэнд, цагдаа, тагнуулын газрын албан хаагчид 4200 буюу 89 хувийг нь илрүүлсэн. Мэдээллийг нуусан болон бусад асуудлыг судалж үзээд нэмж хавьтлыг нэмэхгүй байхын тулд 14 хоногийг сунгахаас өөр аргагүй болж байна. УБ, Сэлэнгээс гадна дахин голомт гаргахгүйн тулд сунгахаас өөр аргагүй. Монгол Улс даван туулж буй хамгийн амжилттай улс хэвээр байгаа" гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Иргэдийн махны хомсдол үүсгэхгүй байх үүднээс нөөцийн мах гаргаж байна. Зохион байгуулалт дээр тал талдаа асуудал байна. Маргаашнаас эхлээд нөөцийн мах худалдаалах цэгийг нэмнэ. Иргэддээ хандаж хэлэхэд битгий сандралд. Нөөц хангалттай байгаа. Тал талдаа дэглэмээ зөв сахих хэрэгтэй. 14 хоногтоо махны болон хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй. Халдвар хамгааллын дэглэмээ зөв барья. Иргэддээ хандан эрсдэлтэй үйлдэл битгий хийгээч гэж уриалах байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 13 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 15 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 21 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 30 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 10 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 0 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 1 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 11 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 14 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 6 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 18 цаг 52 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 2 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 3 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 19 цаг 4 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 19 цаг 5 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 19 цаг 6 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 19 цаг 28 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 19 цаг 34 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 21 цаг 34 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top