x

Халдвар илэрсэн иргэд Караоке, Зочид буудлаар үйлчлүүлснээ нуужээ

11 цагаас хойш манай улсад коронавируст халдварын найман тохиолдол нэмэгдлээ. Ингэснээр өнөөдөр 11 тохиолдол нэмж бүртгэгдэж, Монгол улсад батлагдсан тохиолдол 424 болоод байна.

Одоогоор жолооч Д-гийн ойрын хавьтал болох ахын эхнэр болон хүүгээс халдвар илэрч, онош батлагдлаа. 

Халдвар авсан сурагч хүү Нийслэлийн ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 10-р ангид сурдаг ба тухайн үед хичээлдээ явж байсан гэх мэдээлэл байна. Тиймээс сурагчдын дунд халдвар тархсан байж болзошгүй эрсдэл үүсжээ. 

Мөн халдвар авсан жолооч Д явсан маршрутаа ташаа мэдүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл халдвартай нь тогтоогдсон түүний ойрын хавьтлын хүн караоке, зочид буудал, цайны газар зэргээр үйлчлүүлснээр мөн мэдүүлээгүй байна

Энэ байдал удаа дараа давтагдаж байгаа нь халдварын тархалтыг хумихад хүндрэл учруулж байна. 

Энэ талаар мөн Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл "Жолооч Д-гийн ахынх нь эхнэр, хүүхэд хоёроос халдвар илэрчээ. Тиймэс вирус илэрсэн хүмүүстэй ямар нэгэн байдлаар холбогдсон хүмүүс хаагуур явсан, хэнтэй уулзсанаа нуулгүй хэлж, бүхнийг маш сайн эргэн санах хэрэгтэй. Хөл хорио дуусах гэж байхад дахин ойрын хавьтлаас халдвар илэрч буй нь том эрсдэл" гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдээд байна.

Харин ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өнөөдөр Улаанбаатарт бүртгэгдсэн голомтот халдварын ойрын хавьтал болох 97 хүнийг давтан шинжилгээнд хамруулахад гурван тохиолдол бүртгэгдлээ.

Нэг нь эхний батлагдсан тохиолдлын охин бол нөгөө хоёр нь батлагдсан тохиолдлын ахын эхнэр, хүүхэд хоёр буюу ойрын хавьтлууд нь байна. Ойрын хавьтлууд учраас тэднийг тусгаарлачихсан байсан. 

Мөн энэ хугацаанд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 7 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 426 боллоо. 

Сэлэнгэ аймагт батлагдсан гурван тохиолдол байгаа. Дархан-Уул аймагт хяналтын 173 шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Сэлэнгэ аймагт 150 шинжилгээ хийснээс 136 хүний хариу сөрөг гарсан" гэлээ.

Эрүүл мэндийн яамнаас үүнтэй холбогдуулан, ТОПАЗ зочид буудал, Сүхбаатар дүүргийн 8-р хорооны "Говь сайхан караоке" 11 дүгээр сарын 09-ний 17-20 цагт, мөн тус хорооны "Өгөөж"  12-14 цагт цайны газарт үйлчлүүлсэн иргэдийг ЭМЯ-ны 119, ХӨСҮТ-ийн 80056829 дугаарт холбогдож зөвлөгөө зөвлөмж авахыг сануулж, анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 1 цаг 16 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 1 цаг 18 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 1 цаг 24 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 1 цаг 33 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 2 цаг 12 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 2 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 3 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 4 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 3 цаг 14 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 16 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 9 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 18 цаг 55 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 5 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 6 мин Афганистанд өгсөн Пакистаны цохилт гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулав 19 цаг 7 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжих хуулийн төслийг өргөн барив 19 цаг 8 мин УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдлагатай цахимаар уулзав 19 цаг 9 мин Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинжилгээ хийлээ 19 цаг 31 мин Г.Занданшатар: Засгийн газрын нөөц хөрөнгөөс эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн урамшуулалд зориулж нэг тэрбум төгрөг гаргана 19 цаг 37 мин Замын халтиргаа, үзэгдэх орчин хязгаарлагдахыг сэрэмжлүүлэв 21 цаг 37 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top