x

“Хамтдаа хамгаалъя” аянд оролцсон хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гарна

“Стратеги Академи” ТББ-аас хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор орон даяар “Хамтдаа хамгаалъя” аяныг өрнүүлж байгаа билээ.

Уг аяны хүрээнд ЕБС-уудын бага анги “Аз жаргалтай хүүхэд”, дунд анги “Хүүхдэд ээлтэй Монгол”, ахлах анги “Хамтдаа хамгаалъя” гэсэн сэдвийн хүрээнд гар зургийн уралдааныг Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран зохион байгууллаа.

Тус гар зургийн уралдаанд энэ сарын 21-ний өдрийг хүртэл аймаг хот, нийслэлийн 340 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлжээ. Гурван ангилалд хүүхэд бүр өөрсдийн чөлөөт, бүтээлч сэтгэлгээгээр сэдвээ илэрхийлэн зурцгаасан байна.

Хүүхэд гэдэг яг л цагаан цаас шиг, тэд харж сонссон бүхнээ даган дуурайж томчуудын тусгал байдаг. Хүүхдүүдийн хувьд аз жаргал нь найз нөхөдтэйгээ тоглох, гэр бүлтэйгээ халуун дулаан уур амьсгалтай байх гэдгийг бүтээлүүдээс нь харж болно. 

Монголын хүүхдийн урлан бүтээх төвд тус уралдааны бага, дунд, ахлах ангийн тус бүр шилдэг гурван бүтээлийг шалгаруулж, уралдааны ялагчдаа энэ сарын 23-нд тодруулсан байна.

Шагналт байранд шалгарсан есөн бүтээлээс гадна шилдэг 53 бүтээлээр арваннэгдүгээр сарын 1-ний ням гаригт 10:00-18:00 цагийн хооронд “Blue Moon Art Gallery”-д үзэсгэлэн дэлгэгдэх аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Гол мөрний дийлэнх нь үерийн түвшинг 5-60 см давсан байна 21 цаг 56 мин Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна 22 цаг 3 мин Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоолоо 2025-07-10 Монгол-Японы харилцаа1990-1998 2025-07-10 Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг Их Британи улс нийлүүлнэ 2025-07-10 УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг 2025-07-10 Монгол Улсын төрийн далбааны өдөр тохиож байна 2025-07-10 Такамүра: Бидний хувьд үүрдийн дурсамж үлдээх аялал байлаа 2025-07-10 Ж.Золжаргал: Эдийн засгаа өсгөхийн тулд төсөв тэлэх биш хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжих хэрэгтэй 2025-07-10 Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа 2025-07-10 Наадмын өдрүүдэд 24 цагаар ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар 2025-07-10 Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан 2025-07-10 Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 2025-07-09 Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ 2025-07-09 Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 2025-07-09 Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) 2025-07-09 Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ 2025-07-09 Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа 2025-07-09 ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв 2025-07-09 УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв 2025-07-09
Top