x

“Австралийн соёлын сар” арга хэмжээ кино өдрүүдээр үргэлжилж байна

“Австралийн соёлын сар” арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Монголчуудад зориулсан Австралийн соёлыг түгээх, сурталчлах дөрвөн долоо хоногийн арга хэмжээ “Австралийн кино өдрүүд”-ээр үргэлжилж байна. 

Монгол улсад албан ёсоор зохион байгуулагдаж байгаа “Австралийн соёлын сар”-ын нээлт даваа гаригт боллоо. 

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсад суугаа Австралийн Элчин Cайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Алекс Степан, Моззис Монгол-Австралийн Нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Л.Ариунаа болон Австрали-Монголын хамтарсан "Шат" богино хэмжээний киноны найруулагч, Ко-продюсер П.Золжаргал, Гол дүрийн жүжигчин Б.Даваасүрэн нар оролцлоо. 

Энэ үеэр Австралийн Элчин Cайдын Яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Алекс Степан "Австралид төгсөгчдийн санаачлагаар “Австралийн соёлын сар” арга хэмжээг албан ёсоор нээж байгаадаа туйлын таатай байна. Дөрвөн үе шаттайгаар нэр сарын хугацаанд үргэлжлэх энэхүү үйл ажиллагаа маань Австралийн соёлын онцлогыг маш гүн гүнзгий тусгаснаас гадна хоёр орны хоорондыг харилцааг суртачлах зорилготой юм. Энэ дашрамд Австрали улсыг зорих оюутан залуусын тоо өсөн нэмэгдэж байгааг хэлэхэд таатай байна. Эдгээр төгсөгчид маань сурсан мэдсэнээ монголдоо ирж хуваалцаж, үйл ажиллагаа явуулж байгаа мөн талархаж байна. Манай хоёр улс нүүдлийн соёл иргэншилтэйгээрээ их төстэй, өргөн уудам нутагтай, газар зүйн хувьд ижил гээд төстэй талууд их байдаг" хэмээлээ.  

Кино өдрүүдийн нээлтийн үеэр "Шат" богино хэмжээний кино, “А гэвэл Аз жаргал” гэр бүлийн киног үзүүлсэн юм. 

Энэ долоо хоногт болж буй “Австралийн кино өдрүүд”-ээр Аustralia, Red Dogs, Ned Kelly, Crocodile Dundee, Paper planes, The Dish, Rabbit Proof Fence, The sapphires, Babe зэрэг кинонуудыг Австралийн Соёл Боловсролын Төв дээрээ сонирхсон хүмүүст нээлттэйгээр, үнэгүй гаргаж байна. 

Манай улсад Австралийн соёлыг судлах, сурталчлах арга хэмжээнүүд өмнө нь бага хэмжээгээр зохион байгуудагдаж байсан ч анх удаа бодитоор, өргөн хүрээнд болж байгаа нь энэ юм. 

Өнгөрсөн долоо хоногт Австралийн уугуул иргэдийн соёлын талаарх ойлголт өгөх, үндэсний онцлогийг илтгэн харуулах зорилготой “Австралийн уугуул иргэдийн уран зургийн долоо хоног” болж хүүхэд, залууст мэргэжлийн уран бүтээлч нар уран зургийн талаар зааж, үндэстний арга барилаар бүтээл туурвих боломж олголоо. Тухайн бүтээлүүдээр "Хүүхдийн номын ордон" байрлах "Австралийн соёл боловсролын танхим"-д үзэсгэлэн гарч байгаа юм. 

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-6 дугаар ангийн хүүхдийн дунд "Австрали орон миний төсөөллөөр" сэдэвт гар зургийн уралдаан, 7-12 дугаар ангийн сурагчдын дунд ижил сэдэвтэй англи хэл дээрх эссэ бичлэгийн уралдаан зарлалаа. Уралдаан оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. 

Ийнхүү нэг сарын хугацаанд Австралийг тодорхойлох үндсэн дөрвөн чиглэлээр ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд ирэх долоо хоногт уран зохиолын, номын ертөнцөөр аялуулах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 41 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 43 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 45 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 46 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 48 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 2 цаг 6 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 2 цаг 8 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 2 цаг 14 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 2 цаг 23 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 3 цаг 2 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 3 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 3 цаг 53 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 3 цаг 54 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 4 цаг 4 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 7 мин МАН-ын 50 настнууд Ерөнхийлөгчид дэвших гээд тэмцэлдэж байна 18 цаг 59 мин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томиллоо 19 цаг 27 мин Шинээр томилогдсон сайд нар тангаргаа өргөв 19 цаг 45 мин Австралийн жишгийг даган Малайз хүүхдийн цахим хэрэглээнд хатуу хориг тавихаар төлөвлөв 19 цаг 55 мин Спортын анагаахын төв нээлттэй өдөрлөгөөр үйл ажиллагаагаа олон нийтэд танилцууллаа 19 цаг 56 мин
iИх уншсан
Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top