x

Дарханы замд хохирсон иргэдийн шүүх хурал хойшиллоо

Дарханы зам дээр хохирсон олон иргэнээс анх удаа шүүхэд хандсан иргэний шүүх хурал өнөөдөр СБД-ийн иргэний хэргийн шүүх дээр болж, уг хурлыг ирэх сарын 11 хүртэл хойшлуулжээ. 

Дархан-Уул аймаг Улаанбаатар чиглэлийн зам засварын ажлыг хугацаанд нь дуусгаагүйгээс болж олон иргэн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон гэж гомдол гаргажээ.

Засгийн газар болон холбогдох яамнаас 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэж мэдээлж байсан билээ.

Дөрвөн сая төгрөгийн хохиролтой иргэнА”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат "Шүүх хуралдаан ирэх сарын 11-н хүртэл хойшиллоо. Бид зургаадугаар сард нэг хохирогч дээр иргэний хэргийн шүүх маргаан үүсгэсэн юм. Бидэнд бүртгэлтэй 200 гаруй хохирогч байна. Гэсэн хэдий ч шүүхийн нотлох баримтын шаардлага хангахгүй байна хэмээн ихэнх материалыг буцаагаад байна.

Энэ удаагийн шүүх хурал хойшилсон шалтгаан Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банкны хооронд хийсэн тус замыг засах тухай гэрээ англи хэлээр байгаа учир Монгол Улсын шүүх уг гэрээг уншаад ойлгохгүй байна гэлээ. Дарханы замыг 65 сая ам.доллар буюу 150 тэрбум төгрөгөөр хийж буй юм. Эх хэлний тухай хуулиар төрийн албаны үйл хэрэг монгол хэл дээр байна гэж заасан. Шүүх, шүүхээс гарч буй шийдвэр захирамж нь монгол хэлээр явагдах ёстой. Зургаадугаар сард шүүхээс энэ гэрээг орчуулж ирэх шаардлагыг Зам, тээврийн яаманд захирамж гарган өгсөн.

Харин Зам, тээврийн яам өнөөдөр тус гэрээг орчуулж чадахгүй гэж байна. Монгол Улсын төр шүүхээрээ дамжуулж иргэнийхээ эрхийг хамгаалдаг. Гэтэл Монгол Улсын шүүхийг Зам, тээврийн яам доромжилж байна. Бүтэн хоёр сарын дараа шүүх хурал болоход гэрээгээ орчуулаагүй гээд хоосон ирлээ.

Зам, тээврийн яамны Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтэс албан бус орчуулга хийдэг учраас орчуулаагүй гэх тайлбарыг өгч байна.

Ганц хүний хэрэг мэт боловч ард нь олон хүн бий. Төрийн байгууллагууд нотлох баримтаа өгөхгүй байна. Зам, тээврийн яам Азийн хөгжлийн банктай байгуулсан гэрээ нь монгол хэлээр биш англи хэл дээр байна.  Тодруулбал уг гэрээг орчуулаагүйн улмаас  шүүх хурал дахин хойшиллоо. Дарханы зам энэ жил ч ашиглалтад орохооргүй байна. Тус чиглэлд зорчиж байгаад бэртэж гэмтсэнээ бичлэг баримтаар баталсан тохиолдолд хохирлыг Зам тээврийн яамаар гаргуулах боломжтойг иргэд мэдэх ёстой. Хохирогч А-гийн тухайд "Дарханы замд зорчих явцад ачаа тээврийн машины дугай нь 4 удаа буудсан. Үүнийгээ бичлэг, зураг болон бусад баримтаар нотолсон учраас иргэний хэрэг үүсгэсэн. "Иргэд нотлох баримтаа сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тус чиглэлд зорчиж байгаад амь насаа алдсан гэх үндэслэлээр бидэн хоёр, гурван хүн хандаж байсан. Гэвч талийгаачийнхаа нэрийг хөндөхгүй гэдэг шалтгаанаар хэрэг үүсгэх боломжгүй болж байсан. Замын нөхцөл байдлаас хамааран иргэнд гэм хохирол учирсан бол төр захиргааны байгууллага хариуцна гэж Авто замын тухай хуулийн 10-р зүйлд бий" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 21 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 23 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 25 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 27 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 28 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 49 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 49 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 51 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 51 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 52 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 15 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 17 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 19 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 20 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 21 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 38 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 41 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 41 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 27 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top