x

Сонгууль 2020: Үхлийн тойргийн тойм

Сонгууль хааж байна. Үхлийн тойргийн тоймыг наадмын хурдан азарганы уралдааны жишгээр тайлбарлах гээд үзье. 

Эрхэм хүндэт наадамчид аа! Морьд эргэлээ! Хоржийлоо!

Үйх долоон худагт Монголын үндэсний телевизийн хурдан морины баг хамт олон хурдан азарганы уралдааныг шууд дамжуулж байна аа...

Ганибалын Амартүвшингийн эрлийз шарга үрээ гарааны зурхайгаас сугараад гарлаа. Пуужин, пуужин... Эрлийз адуу ч аргагүй ондоо юм аа. Салтаа уужуу, ташаа өндөр... Үгүй тэр хөлийн гишгэдэл, сайхаан сайхан... Адуунд арай турбо хөдөлгүүр тавьчихна гэж баймааргүй юм... Mongol HD телевизийн машин яг зэрэгцээ яваа харагдах юм. 

Түүний араас Даваажанцангийн Сарангэрэлийн 29 дугаартай хүүхэд унасан “Титэм” азарга яваа харагдана. Монгол адуу гэхэд эрлийзтэй ана мана үзэж байна. Арай элдэв хангайн эм тариа шахчихсан юм биш байгаа даа, энэ чинь одоо... Монголчууд аа, ганц наадамд ингэж монгол морио алж болохгүй шүү...

Эхний хоёр мориноос хол саахалтын зайтай бөөн морь яваа харагдана... Уучлаарай, тоосон дундаас тэр энэ гэж хэлэхэд хэцүү байна...

Гэхдээ нэг нь хошуу өлгөөд гараад ирлээ... Байз, байз... Аан, түрүүн дутуу эргэчих шиг харагдсан Жаргалцэнгэлийн Эрхэмбаатарын соёолон азарга мөн шиг харагдана аа. За, Беркли тамгатай... Мөн дөө, мөн.. Түүний ар дээр яваа нь яах аргагүй Нямтайширын Номтойбаярын “Түгжээтэй” бор азарга мөн байна аа, эрхэм хүндэт наадамчид аа. Их чамбай давхиж явна, унаач хүүхэд хашир юм аа...

Түүний ард яваа уужуухан тавилттай яваа азарга бол Банзрагчийн Түвшингийн “Хасхаан” тамгатай азарга байна шүү, үзэгчид ээ... 

Энэ адуутай зэрэгцээд Монгол Улсын Тод манлай уяач Лувсанвандангийн Болдын “Бортлёт” гэж олноо алдаршсан ногоон азарга явна. Хашир уяач унаач хүүхэддээ энэ наадмын өнгийг өнгөтөөр яриад өгчихөө байлгүй дээ. Үгүй тэр, хэлэв үү үгүй юу хажуудах хүүхдээ ороолгоод авч байдаг шүү... Хүүхэд нь ороолгуулсан шарга үрээ бол Баярхүүгийн Мөнхцэлмэгийн адуу мөн байна аа... Унаач хүүхэд нь ороолгуулаад сурчихсан бололтой, далдирахгүй байдаг шүү... Унаач хүүхдүүдийн дунд ийм юм ч элбэг байдаг даа. Хор шар шүү дээ...

Энэ хоёрын араас Хан Уул дүүргийн харьяат Жуковын Алдаржавхлангийн зээрд азарга явна аа, үзэгчид ээ. Жил жилийн наадамд гараа сайтай ийм азарга байдаг даа...

Энэ хэдийн хойно хэдэн азарга давхиж явна даа. Танилаа, танилаа... Араас нь нилээн ширүүн нэхэж яваа гурван азарга бол... Хоёр пөөнийсөн хар азарга байна даа. Зуузай холбож яваа энэ хоёр азарганы зөв талаар зүтгэж яваа нь Тогмидын Доржхандын "Пөөдгөр" азарга байна шүү, наадамчид аа. Нөгөөх нь Төрболдын Бат-Оргилын “Аялгуу” хар азарга байна. Цээж тэнэгэр явна өө... 

Араас нь хошуугаа бөгтийлгөөд хэл амгүй дайрч байгаа тоон тамгатай азарга бол Цэдэвийн Цолмонгийн уяаны морь оо. Давхар уяатай гэдэг шиг адуунаас нь гадна уяачийг нь уясан гэдэг шүү...

Энэ хэдийн араас олон жил наадамчин олноо баясгасан Төмөрдашийн Баярхүүгийн тас хар азарга, Цэрэндашийн Оюунбаатарын саарал азарга явна аа... Наадам алгасдаггүй ийм хөгшин азаргануудыг хайрлах хэрэгтэй, наадамчид аа... Монгол төрийн наадамд оролцох чинь л монгол хүний хийморь шүү дээ...

....................................................................................................................................................

Эрхэм хүндэт наадамчид аа! Хурдан азаргууд барианы зурхайд орж ирлээ. Нараар наадаж, хураар аргадсан наадмын хурдан азаргуудыг харъя...

...ць ць ць... Хайран морь хадуурчихлаа... Баярхүүгийн Мөнхцэлмэгийн үрээ хадуурчихлаа. Яармагийн эцэс чиглээд алга боллоо... Үрээ азарганд өчнөөн наадам байна дөө... 

Хайран хайран... Ганибалын Амартүвшин эрлийз азарга бариан дээр харуулдаад уналаа. Хайран ч цаг, хайран ч хөрөнгө... Баяр наадмын комиссынхон Үйх долоон худагт хурдан морь уралдуулахаа болимоор байна аа. Зургаагийн зургаан худагт нь бүдрээгүй мөртлөө Ганибалын Амартүвшингийн эрлийз буян долоо дахь руу орж явчихлаа... Дэндүү хариуцлагагүй байна шүү, энэ асуудал ч ГААГ-ийн шүүх дээр очиж шийдэгдэх болов уу даа. Тонгорцоглоод унахыг нь харсан чинь энэ чинь азарга юм уу, морь юм уу...

Ороод ирлээ, оруулаад ч ирлээ. Даваажанцангийн Сарангэрэлийн “Титэм” азарга хол тасархай орж ирлээ. Огт цуцсан шинж харагдахгүй юм. Гараанаас гарсан тэр эрчээрээ орж ирлээ... Энэ жил Даваажанцангийн Сарангэрэл уяач сайхан наадаж байна, жил жилийн наадамд ийм байдаг бол сайхан аа...

Аман хүзүүн дээр холбоо хоёр азарга орж ирлээ... Нэг нь лав “Хасхаан” тамгатай юм... Банзрагчийн Түвшин энэ жил одтой сайхан наадлаа... Нөгөө даахитай халтар хар азарга чинь Тогмидын Доржхандын азарга мөн шиг байна... Дөрөв дээр Лувсанвандангийн Болдын “Бортлёт” ногоон, түүний араас Жуковын Алдаржавхлангийн зээрд азарга орж ирлээ... 

Эрхэм хүндэт наадамчид аа, ийнхүү Монгол төрийн наадмын хурдан азарганы уралдаан сайхан болж өнгөрлөө. 

Эрхэм хүндэт наадамчид аа, Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн баяр наадмын хурдан азарганы уралдааныг Үйх долоон худгийн цэлгэр дэнжээс шууд дамжууллаа.

Д.Батбаяр /baabar.mn/

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • path (129.205.113.207)
    Энэ захиаг уншсан хүн бүр миний нэрийг Луис гэдэг. Би хүсч байна манай баян болохыг дэлхий нийтэд гэрчлэх зорилгоор ашиглах болно миний бөөрийг Fortis эмнэлэгт зарах гэж Өмнө нь би олон хүний араас бөөрөө зарах гэж хайж байсан намайг танилцуулж буй гол найзтайгаа уулзах хүртэл ядуу амьдарч буй жилүүд fortis эмнэлэгт хүргэхийн тулд бид үнэ тохиролцож, тэд миний худалдаж авахаар тохиролцсон бөөр нь $ 520,000-ийн үнэтэй байгаа ба тэд надад тэр мөнгөө төлнө гэж мэдэгдсэн үйлдлээс нь өмнө хагас төлбөр хийж, үйл ажиллагааны дараа тэд надад үлдэгдэл бэлэн мөнгө өгнө, би маш эрүүл саруул болж амьдрал ахуйдаа баяртай байна, учир нь ядуурал нь мөнгө бол өмгөөлөл байхад гомдол Таны бөөрийг зарах зөв газрыг хайж байгаа хүмүүст зориулсан эрүүл хэвээр байвал эмнэлэгтэй холбоо барьж болно. fortis.hospital.in@gmail.com] хэрэгтэй зүйлээ дахин олж ав, үлдсэнийг нь хий эрүүл, учир нь ядуурал бол мөнгө бол хамгаалалт юм яг одоо эмнэлэгтэй холбоо бариарай [fortis.hospital.in@gmail.com].
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • path (129.205.124.236)
    Та санхүүгийн хямралыг даван туулж байгаа юу? бид танд мөнгө өгч, эрүүл хэвээр байгаа гэдгээ танд хэлэхэд бэлэн байна би KIDNEY-гээ fortis эмнэлэгт 520,000 ам доллараар зарж байна би эрүүл саруул байна, яагаад гэвэл чи зарахыг хүсч байгаа бол баяртай байна бөөр, та эмнэлэгт өөрсдийн имэйлээр холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] тэд бид танд мөн л мөнгө төлнө мэс засал хийлгэхийн тулд визээ боловсруулж, дараа нь шууд ав мэс засал бол танд үлдэгдэл мөнгийг өгнө, хэрэв та Индонези бол сонирхож байгаа бол та эмнэлэгт холбогдох боломжтой fortis.hospital.in@gmail.com хаягаар оруулна уу
    2020 оны 08 сарын 14 | Хариулах
  • path (129.205.124.236)
    Та санхүүгийн хямралыг даван туулж байгаа юу? бид танд мөнгө өгч, эрүүл хэвээр байгаа гэдгээ танд хэлэхэд бэлэн байна би KIDNEY-гээ fortis эмнэлэгт 520,000 ам доллараар зарж байна би эрүүл саруул байна, яагаад гэвэл чи зарахыг хүсч байгаа бол баяртай байна бөөр, та эмнэлэгт өөрсдийн имэйлээр холбоо барьж болно [ fortis.hospital.in@gmail.com] тэд бид танд мөн л мөнгө төлнө мэс засал хийлгэхийн тулд визээ боловсруулж, дараа нь шууд ав мэс засал бол танд үлдэгдэл мөнгийг өгнө, хэрэв та Индонези бол сонирхож байгаа бол та эмнэлэгт холбогдох боломжтой fortis.hospital.in@gmail.com хаягаар оруулна уу
    2020 оны 08 сарын 14 | Хариулах
  • DR. PRADHAN (105.112.99.201)
    Хүндэт ноён / хатагтай, Энэ нь Adityapradhan эмнэлгийн талаар олон нийтэд мэдээлэх явдал юм эмнэлэг эрүүл бөөрний донор хайж байна 100% ноцтой байгаа хүмүүс бөөрөө 780,000 сая доллараар зардаг Сонирхсон хандивлагчид манай имэйлээр яаралтай холбоо барина уу. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Та бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа тул юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй өнөөдөр DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоорой. Манай эмнэлэгт бөөр яаралтай хэрэгтэй тул бид танд бөөрнийхөө сайн хэмжээг санал болгоно. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Үнэ: 780,000 доллар. Вэб: https://www.drpradhanurologist.com
    2020 оны 06 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн авлага барагдуулав 2 мин ЗГ: Хуулийн хязгаараас давсан 1000 журмыг хагас жилд хүчингүй болгоно 19 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 20 мин ЗГ: Зөвлөх, менежерүүдийг цомхотгож, 16 дэд сайдыг томиллоо 21 мин Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээр ажиллаж байна 22 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотооддоо бэлтгэж байна 23 мин Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа 25 мин Байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсаныг илрүүлжээ 26 мин Арванхоёрдугаар сард 83 мянган тонн АИ-92 автобензин импортоор хэрэглэнэ 27 мин Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ 28 мин Зээлийн нийт үлдэгдэл 43.4 их наяд төгрөгт хүрчээ 1 цаг 4 мин ЗАСГИЙН ГАЗАР: Дэд сайд нарыг томиллоо 2 цаг 12 мин ЧИП төслийн үр дүнд хүүхдүүд дулаахан гэрт өглөөг угтаж байна 2 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн 2 цаг 46 мин Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа 2.5 дахин өсчээ 2 цаг 53 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр зургаан хүн хэвтэн эмчлүүлж байна 2 цаг 55 мин Х.Ганхуяг: Алтанбулаг чөлөөт бүсийг экспортын төв болгоно 2 цаг 56 мин Сантьяго Монтиэл улирлын хамгийн гоёмсог гоолын эзэн боллоо 2 цаг 58 мин Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил дараагийн шатанд орлоо 2 цаг 59 мин Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна 4 цаг 30 мин
iИх уншсан
“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэл... ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн ... “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуулту... Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцэ... Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмж... Б.Солонгоо: Сонсгол явуулснаар Оюу толгой дээр Засгийн газар... Улаанбаатар хотын нийтийн байруудын орчин нөхцөлд шалгалт хи... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүл...
Top