x

Улаанбаатарын жинхэнэ “утаа”

Засаг авсан цагаасаа хойш эрүүл ухаанаар хүлээн зөвшөөрөхийн аргагүй элдэв сюрпризийг ээлж дараалан барьж буй дарга нартаа талархаж явдаг шүү, манайхан. Тэдний л ачаар бид элэг хөших хийгээд уур цухал төрөх, хошгоруулах болоод хууран мэхлэхийн гайхамшгийг өдөр бүр амсаж, чухам амьд яваадаа гайхан баясдаг билээ л. Гэсэн хэдий ч тоглоом тоотой нь дээр гэж үг бий.

Өчигдөр Ерөнхий сайд маань “Нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр улсдаа тэргүүлсэн” яам, тамгын газар, шилдэг аймаг, хотуудыг шалгаруулсан байна. Улаанбаатар хот тэргүүн магнайджээ. Хотын дарга маасайтал инээгээд алтан “гулдмай” атгасныг үзвэл зүүд биш бололтой. Өмнөговь, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгууд удаалж, Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам, Сангийн яамдууд мөн шилдгээр шалгарчээ. Хүний эрх хамгийн их зөрчигддөг хууль зүйн салбар, хамгийн олон ажилгүйчүүдтэй Хөдөлмөрийн яам шилдэг болсон байх юм. За энэ ч дүүрч. Харин тэр Улаанбаатар...

Ердөө гуравхан сарын өмнө Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрч, агаарын бохирдлоор дэлхийн хотуудаас гуравдугаарт (Бээжин, Ираны нийслэл Авхазын дараа) жагсаж байлаа. Ялгаатай нь Бээжин, Авхаз хотууд үйлдвэрүүдээсээ болж агаар бохирдсон бол манайх зүгээр л түүхий нүүрсний хэрэглээ, гэр хорооллоосоо болсон хэрэг. Тэгэхээр бид нийгмийн асуудлаас гадна эдийн засгийн хувьд ч “асуудалтай” гэсэн үг. 1980-аад онд Японы Засгийн газраас дайны төлбөрт өгсөн “Говь” компаниас өөр томоохон үйлдвэр Улаанбаатарт байхгүй, ажилчдынх нь тоо 2000 хүрэхгүй.

Улаанбаатарт газар газрын ажилгүйчүүд ажил хайж, малаа барсан малчид амьжиргаа хөөж ирээд буцах зардалгүй гацсанаас хотын хүн амын даац хэтэрч ус, дулаан, зам сүлжээ гээд дэд бүтцийн хувьд ачааллаа даахаа больсон билээ. 21 аймаг, нийслэлийн ажилгүйчүүдээс хамгийн олон ажилгүйчүүд Улаанбаатарт бий. Ядуурал ч мөн дайны. Яахав, гурван сарын өмнөхөө бодвол Улаанбаатар утаагүй л болсон байна.

Гэвч өвөл дахиад ирнэ, утаа дахиад гарна. Утаа байтугай юм болно. Утаа арилсанд Улаанбаатарын Засаг дарга ямар хамаа байна аа. Тэгж их талархмаар байсан юм бол дөрвөн уулын савдаг, салхины эзэнд шагнал гардуулчихгүй. Эсвэл "энэ жил манай төрийн байгууллагуудаас шилдэг хамт олон гарсангүй" гээд шагналаа буцаасан ч болно. 

Салхи хаашаа хийсч байгааг биш, хаанаас ирж байгааг хар гэдэг билүү? Ажаад байхад Улаанбаатарын жинхэнэ утаа гэр хорооллын яндангаас биш, манай дарга нарын тархи толгойноос уугидаг шиг ээ.

Б.ЗАЯА

Холбоотой мэдээ: Улаанбаатар хот шилдгээр шалгарлаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Боогий (103.10.23.184)
    Бага тэнэгтэцгээ
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол энхийг сахиулагчид 267 дүрвэгчийг аюулгүй шилжүүлэн байрлуулжээ 2 цаг 34 мин Туркт террорист халдлага төлөвлөж байсан 115 хүнийг баривчилжээ 2 цаг 36 мин Хужирт сум, Мацү-Үра хотын хамтын ажиллагаа олон салбарт тэлж байна 2 цаг 37 мин Г.Занданшатар: Унасан эдийн засаг сэргэсэн, валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй 2 цаг 39 мин А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл 2 цаг 40 мин Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүдэд хүргэх аян эхэллээ 2 цаг 40 мин Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай 2 цаг 41 мин Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэрэмжлүүлж байна 2 цаг 43 мин Оюутолгойн бүлэг ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2 цаг 45 мин “Хааны эрэлд” олон улсын сургуульд Кувейт Улсын төлөөллийг урьжээ 4 цаг 45 мин Алжирын парламент Францын колоничлолыг гэмт хэрэг гэж тооцохоор хуульчиллаа 4 цаг 46 мин Хөвсгөл аймгийн ургамлын гаралтай бүтээгдэхүүний 91.7 хувь нь стандарт хангажээ 4 цаг 51 мин Завхан аймагт орчин үеийн цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо 4 цаг 52 мин “Хүннү Эйр” компани шинэ агаарын хөлөг хүлээн авлаа 4 цаг 53 мин Монгол, Австрийн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг УИХ-д өргөн барив 4 цаг 55 мин Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 5 цаг 28 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 5 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 5 цаг 32 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 7 цаг 2 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 7 цаг 2 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Сөүл дэх Монголын ЭСЯ-ны албан тушаалтан согтуугаар жолоо ба... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц... Нийслэлийн 49-р сургууль сэргээгдэх эрчим хүчинд шилжлээ Чихрийн шижин 1-р хэв шинжтэй хүүхдүүд сахар хэмжих сенсор т... Японы судлаачид далайн гүнээс газрын ховор элемент олборлох ... Нийслэлд 3933 нэгж талбарт газар чөлөөлжээ Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг буулгаж дууслаа
Top