x

Улаанбаатар хот шилдгээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн газраас өнөөдөр 2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн бодитой шинэ бүтээн байгуулалт өрнүүлснийг өндрөөр үнэлэн Улаанбаатар хотод Засгийн газрын батламж гардуулав.

Засгийн газрын 2016-2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, МУ-ын эдийн засаг, нийгэмд 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр яам, аймгуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлж, бусдаасаа өндөр үнэлгээ авсан гурван яам, таван аймгийг шагнаж урамшууллаа.

Улаанбаатар хот, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Дорнод аймгууд, ХЗДХЯ, ХНХЯ, Сангийн яамууд Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2017 онд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлж, шилдгээр шалгарсан юм.

Шагнал гардуулах ёслолын үеэр МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шагнал хүртсэн та бүхэндээ баяр хүргэе.  Засгийн газар 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан шагнал, хариуцлага хоёрыг хамт ярих ёстой гэж үзэн үйл ажиллагааны үр дүнгээрээ хангалтгүй дүн авсан хоёр яам, хоёр аймгийн холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгоод байна. Засгийн газар 2017 онд улс орныхоо эдийн засгийн сэргээж, өсөлтийг бий болгох, хугацаат өр төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, банк санхүүгийн тогтлолцоог эрүүлжүүлэх, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн хангамж үзүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг сахиулахад гол анхаарлаа хандуулан ажилласан. Манай улсын эдийн засагт олон эерэг өөрчлөлтүүд гарлаа. 2018, 2019 онууд их бүтээн байгуулалтын жил байх төдийгүй бидний иргэддээ амалсан амлалтаа биелүүлэх чухал цаг хугацаа юм. Иймд цаг алдалгүй томоохон бүтээн байгуулалтын ажлаа хийж, айл өрх бүрт үр өгөөжийг нь хүргэх нь бидний гол зорилго. Цаашид хүрсэн амжилтаа улам бататган ажиллахыг хүсье” хэмээлээ.

“НИТХ-ын 2016 оны тогтоолоор батлагдсан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 288 ажлыг тусгаж шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж бафйна. 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил” болгон зарлаж нийслэлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийслэлийн иргэд хотдоо тав тухтай амьдарч, ажил хөдөлмөртэй байх нөхулийг бүрдүүлэн, амжиргааны төвшинг дээшлүүлэхэд гол зорилтоо болгож, хотын хөгжлийг шинэ шатанд гаргаж, бүх шатны шийдвэр гаргах төвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулж, хөрөнгө хүчээ төвлөрүүлэн ажиллсан. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, зорилт амжилттай биелэгдлээ гэдгийг та бүхэнд тайлагнаж хэлэхэд таатай байна. Нийслэлийн төсвийн орлого 19.3 тэрбум төгрөг буюу 102.7 хувиар даван биеллээ. Үүнээс хотын орлого 21.5 тэрбум төгрөгөөр буюу 104 хувиар даван биёлсэн. 2017 онд нийслэлд 340 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийснийг хэлэхэд таатай байна. Энэ оныг НЗДТГ-ын зүгээс иргэдийн оролцоотой амьдрах орныг сайжруулах жил болгон зарласан. Амьдрах орчин гэдэгт сургууль, цэцэрлэгээс авахуулаад ногоон байгууламж, дэд бүтэц, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд ч багтаж байгаа юм. Мөн 2018 онд Улаанбаатар хот концессын өр төлбөргүй болж чадсан. Эдийн засгийн хувьд эерэг үзүүлэлтүүд гарч, иргэдийнхээ аж амьдралыг тэтгэх, амьдрах орчныг сайжруулахын төлөө хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломж гарч байна гэж бид бүхэн харж байна. МУ-ын ЗГ-аас 2018 оныг хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан Ерөнхий сайдын албан даалгаварын хэрэгжилтийг эрчимжүүлэн, нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны ажилтан, албан хаагчид, шудрага ёс, хууль дээдлэх зарчим баримтлан төрийн албан хаагчийн ёсзүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах болно гэдгийг энд онцолж байна. Та бүхэн ажлын амжилт хүсье” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлсэн үгэндээ дурьдлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйхарилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (124.197.153.142)
    Эд нарын Мэдрэл нь муудсан байхаа, бүр хийж байхаа олж ядсан малнууд юм даа
    2018 оны 05 сарын 27 | Хариулах
  • Zochin (117.111.4.223)
    Hoshin shog
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • дорж (27.123.214.105)
    Бодит зүйл хийсэн гэнээ. Бодит зүйл нь шөнийн гудамж хэдэн тэрбумаар барьж 10н жилийн хүүхэд хүртэл согтуурах боломжийн л гаргаж өгсөн байх
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • уб иргэн (103.229.123.78)
    Утаа, өмхий үнэр 2-оороо УБ тэргүүлж шагнал авч бгаа юм байлгүйдээ ард түмний мангар юм шиг басан доромжлохоо болимоор юм
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
  • Ганзориг (209.237.116.126)
    Ёооё өмнөөс нь бүүр бөгс улаачлаа..
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Zochin (64.119.17.237)
    Ichej uhmeer yum
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Ухаанд нь ухана ишиг үхцэн хүн нэртэй сүгнүүд (112.72.14.67)
    Олон улсаас авсан шагнал бол яахав өөрсдөө зохиочоод өөрсдөө авдаг нь гутамшиг аргачгүй дээ өрсөлдөх өөр томоохон хот байхгүй юм чинь Эцэг эх нь ийм тэнэг үр хүүхэд өсгөж хүмүүжүүлж байдаг өрөвдмөөр юм анх бүрэлдэж үүсч байхад нь оборт хийлгээд алчихгүй яасын болдоо
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.58.27.60)
    Татварын мөнгөөр шагнаа биз утаагаа арилгачихаад Шилдэг бол инээдтэй зүйл их хийхиймдаа.
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (172.58.27.60)
    Татварын мөнгөөр шагнаа биз утаагаа арилгачихаад Шилдэг бол инээдтэй зүйл их хийхиймдаа.
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • иргэн (88.202.230.42)
    Монголд Батман аркамын шорон хоёроос бусад нь бүгд байгаа байхаа зугаатай
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Болиочээ ийм заваан юм хийдэгээ (103.229.122.174)
    Иргэн
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Иргэн (59.153.112.170)
    За больж үз. Ямар ямар үзүүлэлтээр шилдэг болчихвоо ?!!!! Өвөл утаандаа угаартаж үхэх гэж байна . Зун тоосонцорт харшил үүсэж , цэвэрлэхээс өмхий үнэртэж байна . Ханиад томуу халдварт өвчнүүд дарагдахгүй , үр зулбалт ихсэж, өвчтэй нялхас төрж байна . Дугуйтай иргэд явах зам аюулгүй орчин алга . Хөгжлийн бэрхшэнлтэй иргэдэд аюултай хот . Ийм байхад шилдэгт биш адагт нь зогсох ёстой шүү . Ёстой эсэргүүцэж байна . Хариуцлага нэхэж байна !!!!
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Иргэн (202.21.110.206)
    ХАХАХА, УЛААНБААТАР ХОТЫГ ӨӨР ЯМАР ХОТТОЙ УРАЛДУУЛСАН ЮМ БЭ? ГАНЦХАН ХОТТОЙ БАЙЖ ТЭРИЙГЭЭ ШИЛДГЭЭР ШАЛГАРУУЛДАГ БАЙЖ БОЛОХ УУ!!!
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.55.191.194)
    Хошин шог үзүүлбэр үзүүлж байдаг Та бүхэндээ баярлаж явдаг шүү
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.59)
    Чааавас даа гэж
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • Irgenii huvid uneheer ichij bna (160.114.44.1)
    Dornod yugara yaj hugjchihuv uu? yadaj l huuhed zaluuchuudad zoriulsan gazar bhgui,bar pub-s uur yu bna? ter bar pubnih ni ezed ni zahirgaand suudag heden garuud, burhangui gazrin bumba galzuurna gdg l ene bhda,
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
    • Уугуул Дорнод
      Үнэн үнэн. Ченж, ганзагачид нь аймгийн удирдах түвшинд ажиллаж бдаг юм. Шилдэг, тэргүүн нтр гэсэн хоосон сэтрээр өөрсдийгөө хуурах тэрэнд нь хөөрцөглөх хэрэггүй
      2018 оны 05 сарын 24
    • Uher mongol
      Ooroo dornodin hun uu yugach medehgui baij ingej yrij bolohguishuude
      2018 оны 05 сарын 24
  • ASD (66.181.180.227)
    Gantshan hugjdug hottoi bj, 1huntei uraldaan zarlaad ternde uuru turulj bgatai yg adilgan bn. Busad hotuuda ymrch ded butets, hugjilgui blgj haychaad, deereesn btgii ubd bugdere shavaad bai gene, hamag l olon mergejliin ajliin bair, tom ih surguuliudn ubd bhd humuus tiisheege chiglehgui ged yahavde.
    2018 оны 05 сарын 24 | Хариулах
  • иргэн (202.131.250.130)
    буруу дэвдэг шувуу гэдэг шиг болж дээ, бүх юм бодсоноос урвуу
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
    • Us uruugaa bish oodoo urshiim daa
      2018 оны 05 сарын 23
iШинэ мэдээ
УИХ-ын гишүүд МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа 1 цаг 14 мин Өнөөдөр Монголын 7 бөх дэвжээнд гарна 1 цаг 19 мин Израилын улс төрийн гол хоёр эвсэл парламентад олонх болж чадахгүй төлөвтэй байна 1 цаг 23 мин Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээг албан ёсоор тогтоов 1 цаг 40 мин Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг хийлээ 1 цаг 44 мин Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр тохиож байна 1 цаг 49 мин Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав 2 цаг 2 мин Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна 2 цаг 56 мин Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаашийн дотор нисдэг тэрэг гаргана Уржигдар 14 цаг 43 мин Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй нь уулзуулжээ Уржигдар 14 цаг 36 мин М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас тавиад Өмнөговь аймгийг Хятад руу “алдчихсан” Уржигдар 14 цаг 27 мин Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… Уржигдар 09 цаг 16 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Уржигдар 09 цаг 04 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов Уржигдар 09 цаг 00 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ Уржигдар 08 цаг 55 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ Уржигдар 08 цаг 48 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Уржигдар 08 цаг 38 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал Уржигдар 08 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 2026-10-25 Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 2026-10-25
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Петр Ян аварга цолоо хамгааллаа Парисын жагсаал тайван болж өнгөрлөө
Top