x

Ё.Баатарбилэг: Сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа цаашид жигд, хэвийн явагдана

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнгөрөгч баасан гаригт Монгол-Япон улсын хамтарсан Сургалтын эмнэлгийн нөхцөл байдалтай танилцсан юм. Тус эмнэлгийг Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны харьяа болгон шилжүүлсэн билээ.

Сургалтын эмнэлэг бүрэн үйл ажиллагаа явуулахад нийт 14.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд гуравдугаар сард хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг нэмж тооцоход 800 гаруй сая төгрөгийн өр үүсээд буй юм.

Энэ талаар сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Эмнэлгийн үйл ажиллагаа жигд хэвийн явагдана. ЭМЯ, Сангийн яам, БСШУСЯ хамтран тулгарч буй асуудлыг шийднэ. Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчны асуудал байгаа учир Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулна.

Хоёрдугаарт, эмнэлгийг АШУҮИС-ийн дэргэдэх Сургалтын эмнэлэг гэдэг чиг үүргээр шинэчлэн байгуулна. Энэ эмнэлгээс Монголын томоохон эмнэлгүүдэд ажиллах сайн боловсон хүчин гарах учиртай. Дэлхийн банкны санхүүжилтээр 10 гаруй тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авахаар болсон. Сангийн яам хэлэлцээр хийж байгаа.

Дөрөв, тавдугаар сард худалдан авах ажиллагаа зохион байгуулна. Тендер зарлаж удаахгүй. Та бүхний өгсөн жагсаалтад буй тоног төхөөрөмжүүдийг авна. 1.2 тэрбум төгрөгийн өр бий гэсэн. Эхний ээлжийн өрийг дарах 800 сая төгрөгийг Сангийн яам ирэх долоо хоногт хуваарьт өөрчлөлт оруулж шийднэ. Эмнэлэг 2.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төсөвт суусан.

Худалдан авах эрх нь эмнэлэгт шилжсэн тул Дэлхийн банкны тоног төхөөрөмжтэй давхардуулахгүйгээр тоног төхөөрөмжөө авах хэрэгтэй. Нэн тэргүүнд шаардлагатай байгаа үйл ажиллагааны нэг тэрбум орчим төгрөгийг шийдвэрлэнэ. Цаашид шаардагдах үйл ажиллагааны зардлыг Сангийн яам, ЭМЯ-тай хамтран шийднэ” гэсэн юм. 

Эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 150 мянга орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, гадаадын эрүүл мэндийн салбар хөгжсөн улсад хийдэг нарийн мэс заслуудыг хийх боломжтой юм. Анх 2019 онд 514 ажилтантай байсан уг сургалтын эмнэлэгт энэ жил дахин 14 эмч, 52 сувилагч нэмж ажиллуулах хэрэгтэй аж. 

Энэ өдөр мөн Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюки хамт Сургалтын эмнэлгийн нөхцөл байдалтай танилцсан юм. Тэрээр “Өнөөдөр анх удаа энэ эмнэлэгтэй танилцлаа. Би эмч, эмнэлэг түүний ач холбогдлыг сайн мэддэг учраас Монголын ард түмэнд энэ сайхан эмнэлгийн өндөр түвшний эмчилгээ хүрээсэй гэж хүсэж байна. Би олон эмнэлэгт очиж байсан ч энэ эмнэлгийн ариун цэвэр, тоног төхөөрөмж, байшингийн бүтэц зэрэг нь их сайн юм. Тиймээс цаашид эмнэлгийг хэвийн ажиллана гэж найдаж байна” гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 10 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 21 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 37 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 44 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 49 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 51 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 52 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 53 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 9 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 10 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 10 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 28 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 29 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 43 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 45 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 46 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 47 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 48 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 51 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top