x

Монгол-Япон сургалтын эмнэлгийг БСШУСЯ-нд шилжүүлэв

Японы Засгийн газрын тусламжаар байгуулсан АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлгийг хувьчлах гэж байна, MCS компанид өгөх гэж байна гэх шуугиан сүүлийн хэдэн сар газар авч, салбарын мэргэжилтнүүдийг талцуулаад байсан билээ. Улмаар өмнө АШУҮИС-ийн (Их сургууль нь БСШУСЯ-ны харьяа) харьяанд байсан сургалтын эмнэлгийг ЭМЯ-ны давхар харьяалтай болгосон нь салбар хоорондын маргаан болгож хувиргасан юм. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Монгол-Япон сургалтын эмнэлэг” буюу АШУҮИС-ийн Сургалтын эмнэлгийн асуудлыг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа. 

Ё.Баатарбилэг: "Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдлээ.  Эмнэлгийг хувьчлах асуудал байхгүй. Өнөөдрөөс БСШУСЯ-ны харьяанд шилжиж ирж байна. Цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ. Эмнэлэгт шаардлагатай байгаа зарим нэг тоног төхөөрөмжийг Дэлхийн банкны санхүүжилтээр шийднэ. Өөр ямар нэгэн хүндрэлтэй асуудал гарахгүй гэж үзэж байна. Цаашид бид үйл ажиллагааг нь хэвийн явуулах асуудлыг хариуцна. 

Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт дүрс оношилгоо, амбулатори, уламжлалт, лаборатори гэсэн хэсгүүд ажиллаж байгаа. Үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай 14 тэрбум төгрөгийг бид Дэлхийн банкнаас шийдсэн" гэв. 

Үүгээр Монгол-Япон сургалтын эмнэлгийг тойрсон салбар хоорондын маргаан дуусч, АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэг БСШУСЯ-ны харьяанд үйл ажиллагаагаа үргэлжлэхээр болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 9 цаг 39 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 10 цаг 16 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 10 цаг 25 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 10 цаг 46 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 10 цаг 57 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 12 цаг 4 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 13 цаг 19 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа
Top