x

Хууль зөвхөн өнгөрсөнд л үйлчилдэг үү?

Ингэхэд “хариуцлага” гэдэг үг зөвхөн өнгөрсөнд л хамаатай юу? Өнөөдөр ажлаа хийж байгаа хүмүүс хариуцлагаас ангид байх нь зүй ёс уу? Хууль зөвхөн хуучинд л үйлчилдэг үү?

Өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих хугацааг дахин нэг capаар сунгалаа. Цагдан хорионы шүүх хурлын үеэр прокурор эсэргүүцэл бичиж, шүүгчээс татгалзсан байна. Учир нь уг шүүх хуралдааныг удирдаж байсан шүүгч С.Батжаргал өмнө нь С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих тухай прокурорын саналаас татгалзаж, батлан даалтад гаргах шийдвэр гаргаж байжээ. Үүний дараа прокурор Ерөнхий шүүгчид эсэргүүцэл бичиж, шүүх хуралдааныг дахин явуулсан билээ. Энэ удаа ч мөн ялгаагүй, шүүгчийг сольсоны дараа шүүхийн шийдвэр прокурорын талд гарч, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгасан билээ. Шүүх шударга ажиллаж байна, прокурор хүчтэй байна гэж алга ташья. Мундаг! Гэхдээ...

Нэг. УИХ-ын гишүүн Д.Гантулгын хүчингийн хэргийг хуулийн байгууллага эцэслэж чадаагүй хэвээр байна. Түүнийг яллагдагчаар татаж, гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай прокурорын санал УИХ дээр орж ирээд л хад мөргөсөн. УИХ уг асуудлыг хэлэлцээд “УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хуулийн зохицуулалт Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон тул хуульд өөрчлөлт оруулахаас нааш хэлэлцэх боломжгүй” гээд буцаасан байдаг. Одоогоос арав хоногийн өмнө “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталснаар хуулийн зохицуулалт бий болсон. Үүнээс хойш уг хуулийг ёсчлон батлах, Ерөнхийлөгч хориг тавих хугацаа хэдийн дууссан тул хууль хүчин төгөлдөр болсон гэсэн үг. Гэтэл прокурор яагаад түдгэлзүүлэх саналаа оруулж ирэхгүй байна вэ?  

Хоёрдугаарт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг “Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан” хэрэгт хогбогдуулан ТЕГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад багагүй хугацаа өнгөрлөө. Тагнаж чагнах ажиллагааг гүйцэтгэсэн цагдаагийн ажилтнууд хэргээ хүлээж, Ц.Нямдорж сайд уг хэргийн захиалагчаар сэрдэгдээд байгаа. Өнгөрөгч долоо хоногт ТЕГ-аас түүнийг дуудаж, мэдүүлэг авах гэсэн боловч сайд мэдүүлэг өгөхөөс татгалзаж, хаалга өшиглөөд гарч явсан тухай өмнө мэдээлсэн. Үүнээс хойш долоо хоног өнгөрчихөөд байхад хэргийг шалгаж байгаа тагнуул ч, хэрэгт хяналт тавьж байгаа прокурор ч таг чиг. Тэдний дэргэд ямар ч ажил, албан тушаалгүй сул иргэн болсон С.Баярцогт, Ч.Сайханбилэг эд нарт эр баяраа гаргах нь "Бөөсөнд хутга" гэсэнтэй л агаар нэг юм.

Ингэхэд хууль зөвхөн өнгөрсөнд л үйлчилдэг үү? Өнөөдөр ажил албан тушаал хашиж байгаа нөхдөд хууль үйлчлэхгүй, хариуцлагаас ангид байх тухай хуулиас давсан дэг журмыг хэн тогтоогоод байна вэ? Дийлдгээ л зодох нь хүний мөн чанар байж болох ч хуулийн байгууллагын ёс зүй лав биш.

Одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өмнөх Засгийн газраа огцруулахдаа авсан цорын ганц амлалт нь “Хариуцлага”. Хариуцлагатай байхыг бусдад сануулж, хариуцлагатай ажиллахаа илэрхийлж гарч ирсэн МАН-ын шинэ даргаас хариуцлагын үлгэр харагдахгүй л байна шүү. Прокурорын хяналт Ерөнхий сайдад хамааралгүй байлаа гэхэд Ерөнхий сайдын шууд удирдлаганд ажилладаг тагнуулын байгууллага ажлаа яаж хийгээд байна вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.187.100)
    Tsaaguur n bas Erunhii said Khyrelsuhiin ner havchuulaastai...ustun Nyamdorjoo darj avah tegeed Khurelsuhiin zasgaar oroldoh davhar sanaa aguulsan...tarhi ugaasan niitlel
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
  • 49 huviinhan... (66.181.187.100)
    Nyamdorjiig yald unagah 49 huviinhnii zahialgat niitlel bna. Zavsart n yaj gantshan hunii ner bichihev gd muu nertei luu danstai Gantulgiig bas havchuulchjee....he he.
    2018 оны 05 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
“Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил гүтгэлэг” биш шүү, Хууль зүйн сайд аа!  16 цаг 24 мин МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрүүл тарьжээ... 22 цаг 18 мин Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж байна 23 цаг 15 мин “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг цахимаар хэлэлцлээ 23 цаг 19 мин Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээр барилдана 23 цаг 24 мин Арменийн баг анх удаа Европын лигийн үндсэн шатанд шалгарлаа 23 цаг 30 мин Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Өчигдөр 13 цаг 44 мин 2026 оны эхний хагаст Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа Өчигдөр 13 цаг 37 мин Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Өчигдөр 13 цаг 32 мин COP17 өндөрлөж байна Өчигдөр 13 цаг 28 мин Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог байгууллаа Өчигдөр 13 цаг 23 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Өчигдөр 12 цаг 53 мин Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 37 мин СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монголд иржээ Өчигдөр 12 цаг 00 мин Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод байна Өчигдөр 10 цаг 21 мин “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага Уржигдар 12 цаг 16 мин “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Уржигдар 11 цаг 17 мин Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ Уржигдар 10 цаг 53 мин Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо Уржигдар 10 цаг 47 мин Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ Уржигдар 10 цаг 40 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б...
Top