x

Засаг даргын энтэй Ерөнхий сайд

Ерөнхий сайдын багийн хэвлэлийн пиар муугүй бололтой. Орон нутагт ажиллаж байгаа Ерөнхий сайдын тухай “Асуудлыг газар дээр нь шийдэж байна. Ай мөн шуурхай яа” хэмээсэн цаасан малгай, цагаан магтаалууд хэвлэлийн хуудсаар өдөр алгасахгүй хөвөрч байна.

Өчигдөр хэвлэлүүдэд мэдээлснээр Ерөнхий сайд хамгийн сүүлд Баянхонгор аймагт ажиллаад тэндээсээ Говь-Алтай аймгийг зорьжээ. Баянхогор аймагт ажиллахдаа Засгийн газраас хэрэгжvvлж байгаа “Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх жилийн арга хэмжээ”-ний нээлтийг тус аймагт хийж , иж бvрэн трактор, гар трактор, хонь, ямаа хяргах төхөөрөмж, малын вакцин болон хvн эмнэлгийн хоёр автомашиныг орон нутгийн засаг захиргаанд гардуулан өгсөн байна. Энэ эрчээрээ явбал он дуусахад аймаг болгон нэг нэг трактортай, хүн эмнэлгийн тэрэгтэй болох л юм байна.

Түүнчлэн тус аймагт мод боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, 20 ортой хүүхдийн эмнэлэг барьж өгөх, 960 суудалтай сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхээр амлажээ. Сургуулийн барилгад есөн тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэйгээс эхний хэсгийг ирэх оны төсөвт суулгахаар амласан гэнэ. Харин мод боловсруулах үйлдвэр, дулааны станцын санхүүжилтийг хараахан шийдэж чадаагүй бололтой.

Өмнөх өдөр нь Өвөрхангай аймагт ажиллахдаа бас л 60 ортой хүүхдийн эмнэлэг, 320 хүүхдийн сургуулийн барилга, Хужирт суманд цахилгаан станц, Богд суманд шилэн кабел тавихаар болсон байв. Мөн Арвайхээр хотын биеийн тамир спортын газар 40 орчим сая төгрөгийн өртэй байсныг БСШУС-ын сайдын нөөц хөрөнгөөс гаргуулахаар болжээ. Өмнө хэлсэнчлэн мэдээж бүгдийг газар дээр нь шийдсэн.

Ердөө сарын өмнө өмнөд хөршид айлчлаад буцах замдаа Гашуун сухайд, Ганцмодны боомтоор дайрч Хятад руу нүүрс тээвэрлэж байгаа хүнд даацын тэрэгний жолооч нарт 1000 машины зогсоол барьж өгөхөөр амласан байсан. Тэр ч байтугай Ерөнхий сайдыг очиход хоёр терминальтай байсан гаалийн шалган орой буцахад нь гурван терминальтай болчихсон ч гэл үү.

Нэг иймэрхүү л гав шув гэсэн гайгүй Ерөнхий сайд яваад байна гэнэ, цаагуур чинь. Хэрэв тийм бол 21 аймгийн Засаг даргыг бүгдийг нь толгой дараалан огцруулаад Ерөнхий сайд нь өөрөө “цавцаад цавчаад” явчих хэрэгтэй юм. Илүүдээ гарсан хөрөнгө төсөв байгаа биш, тэр олон дарга нарын цалин цавуу, унаа машин, бензин шатахуунд мөнгө гарздаж юугаа хийнэ.

Уг нь бол Засгийн газрын кабинетийг тэргүүлнэ гэдэг У.Хүрэлсүхийн хөдөөгүүр хийгээд яваа ажлаас арай өөр юм л даа. Салбарын яамдынхаа бодлогыг зангидаж, улс орны хөгжлийн бодлого боловсруулах ёстой. Ядаж л боловсруулсан бодлого нь хэрхэн хэрэгжиж, баталсан төсөв нь зүйлдээ зарцуулагдаж байгаа эсэхийг шахаж шаардах хэрэгтэй. Харин тэр сургууль цэцэрлэгийн асуудлыг жилдээ нэг удаа төсвөө батлахдаа л хийчих ёстой. Юуны төлөө жилийн жилд төсвийн хэлэлцүүлэг хийж, хууль хүртэл баталдаг билээ дээ. Түүнийг Ерөнхий сайд ч хөдөлгөх боломжгүй юм.

Бүр харанхуйгаар, хар ухаанаар хэлбэл Ерөнхий сайд гэдэг Засаг дарга нарын Засаг дарга юм. Тэдгээр нөхдийг Ерөнхий сайд томилж, чөлөөлдөг. Тиймээс орон нутагт ажиллалаа, ард иргэдийнхээ амьдралтай танилцлаа гэхэд аль хэн нь яаж ажлаа хийж байгааг иргэдээр, өнгөтөөр яриулаад ажлаа хийхгүй байгаа нэгнийх нь өргөдлийг нь өгүүлээд явах хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш өмнүүр нь ороод өөрөө ажлыг нь хийгээд явахыг “мундаг Ерөнхий сайд” гэхгүй. Юуны төлөө тэнд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлсөн этгээд, шат шатны Засаг дарга нар байгаа билээ.

Дээхэн үед Ерөнхийлөгч Путин төрийн өмчийн бүх компанийнхаа захирлуудыг нэг дор цуглуулж, тайланг нь сонсоод тэр дор нь бүгдийнх нь өргөдлийг нь өгүүлж байлаа. Ажил хийдэггүй, ажлаа мэддэггүй Засаг дарга нартай ч гэсэн ингэж л ажиллах хэрэгтэй шүү дээ. Гэтэл манай Ерөнхий сайд Дундговьд ажиллахдаа албан өрөөндөө 100 саяар засвар хийсэн Засаг даргад ахиад 150 сая төгрөг төсвөөс гаргаж өгөхөөр болоод ирсэн. Сургуулийн засвар хийх гэсэн аймагт нь 150 сая төгрөг байдаггүй гэнэ. Уг нь бол мань эрийг “төсвийн хөрөнгийг үргүй зарсан” хэргээр шууд албанаас нь огцруулаад ял асуух хэрэгтэй байсан юм.

Хариуцлага хэмээн хамгийн чангаар хашгирч гарч ирсэн Ерөнхий сайд маань хариуцлагагүй байдалтай харин нэг л эвлэрэнгүй яваад байна уу, үгүй юу. Өөрөө л бүгдийг (газар дээр нь) шийдээд яваад байгаа хүнийг сайн удирдагч гэдэггүй. Өөрийнх нь оролцоогүйгээр бүгд ажлаа хийдэг тогтолцоог бий болгож чадсан хүнийг сайн удирдагч гэдэг гэнэ лээ.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зүгээр л сонгуулийн шоу (66.181.161.4)
    Аймаг аймагт очиж төсвийн мөнгөөр авч ирсэн машин техникийг тараагаад л ард түмэн нь хөөрхий хувиасаа өгч буй мэт баярлаж ахиж сонгоод л хэцүү ч юмдө. Яг үнэндээ сонгогчид өррсдөө буруутай наад улс төрчид цаанаа тэнэгүүдийг сайхан хуурч бна гээд инээлддэг юм бналээ. Засаг дарга наоаа удирдаж аймаг сумаа хөгжүүлхээс энд тэнд очиж юм тараах гэдэг байж боломгүй зүйл
    2018 оны 05 сарын 11 | Хариулах
  • АЙ ХАЛАГ (112.72.14.125)
    2020 -ийн сонгуулийн сурталчилгаа аль хэдийнээ эхэлж байгаа юм биш үү. Одоо араас нь бас нэг мөнгө, машин, жорлон тараагч нь баахан хурганцарууд дагуулж гараад аймаг сумаар хэснэ.. Юун нөгөө баталсан, дутсан төсөв. Ингэж ч улс орныг удирдахгүй байх аа ЗҮРХНИЙ ХИЙТ, САГСУУ ЗОДООНЧ СҮХ ГУАЙ!
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.185.175)
    Мэдэгдлийн ЗГын тэргүүн Сүр Данзан
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (49.0.137.123)
    Зөв асуудлуудыг хөндсөн байна. Одоо хүлээх л үлдлээдээ
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.106.138)
    ЕСайд ч яахав иймэрхүү асуудлуудыг шийдээд заримдаа доорхи засаг дарга нарынхаа ажлуудыг хиыж болох л юм Харин УИХ гишүүд гэгч бас нэг засаг даргын ажил хийдэг гарууд байнаа Тэдэнд хийхгүй ажил оролцохгүй асуудал алга бүхний мэдэгч эрх мэдэлтэй засаг нрён шиг хүмүүс байнаа Уул шугамандаа хууль баталж ,хуулийг хэрэгжүүлж,хуулиын хэрэгжилтэнд хяналт тавих гээд зөндөө ажил байх шиг
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • хүн (202.21.106.133)
    Өөрсдөө юу ч бүтээхгүй хийх гээд шийдээд эхлэхээр нь муу хэлнэ хийхгүй бол муулна.Хэвлэл мэдээлэлийнхэн арай л дэндүү юм.Голбг нь барьж үнэнийг мэдээлж чадахгүй ийш тийшээ хольбо үсэрсэн сэтгүүлчидтэй юм
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
    • ИРГЭН
      Хүрэлсүх Хэнтийгээс 2 удаа сонгогдсон их зальтай хүн одоо тэр заль нэмэгдсэн болохоос хорогдоогүй байх тус аймгийн Баяновоо суманд хурал хийгээд 3 моцикль өглөө гээд л сур юм болсон гэтэл харин дэлхий зөнгийн төслийн юмаар шоу хийж түлхүүр гардуулж өгсөн байгаа юм даа
      2018 оны 05 сарын 10
  • Zochin (202.179.31.22)
    Manai 4-r angid surdag ohin Erunkhii saidiin ailchlal, huduu ajillaj bui tomiloltiin talaarh medeelliig haraad Khurelsukh amlaad baih yum hiij baigaa yum alga, bidend huuhdiin mungu uguh bolov uu asuuh yum san gesen shuu
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
  • Адар (183.177.100.3)
    Засгийн даргын мэдлээс илүү гарсан асуудал байвал шийдэж болно шдээ. Ажил хийхээр шүүмжилнэ, хиийхгүй бол бүр их шүүмжилнэ. Ийм олон сайн менежертэй байж манай улм дээр доргүй муу ажилладаг, Хорвоогийн хамаг ахчин юм манайд байна шүү.
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
    • зочин
      Ажил хийж байгаа юм бишээ 2020 сонгуулийн шоу эхлээд байгааг ойлгож байна уу? шоу ажил 2 чинь шал өөр асуудал шүү МАН гараад юм хийсэнгүй 2020 онд гарахгүй тодорхой болсон болохоор одооноос Хятадаас их өр хийж тараахгүй бол болохгүй шдээ
      2018 оны 05 сарын 10
  • монгол (66.181.161.95)
    харин тийм ерөөсөө шадар сайдын байдлаасаа гарч чадахгүй юум
    2018 оны 05 сарын 10 | Хариулах
    • зочин
      онцгойгийн дарга гээч
      2018 оны 05 сарын 10
iШинэ мэдээ
“Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил гүтгэлэг” биш шүү, Хууль зүйн сайд аа!  16 цаг 26 мин МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрүүл тарьжээ... 22 цаг 19 мин Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж байна 23 цаг 16 мин “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг цахимаар хэлэлцлээ 23 цаг 20 мин Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээр барилдана 23 цаг 26 мин Арменийн баг анх удаа Европын лигийн үндсэн шатанд шалгарлаа 23 цаг 31 мин Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв Өчигдөр 13 цаг 44 мин 2026 оны эхний хагаст Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа Өчигдөр 13 цаг 37 мин Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ Өчигдөр 13 цаг 32 мин COP17 өндөрлөж байна Өчигдөр 13 цаг 28 мин Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог байгууллаа Өчигдөр 13 цаг 23 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Өчигдөр 12 цаг 53 мин Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 37 мин СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монголд иржээ Өчигдөр 12 цаг 00 мин Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод байна Өчигдөр 10 цаг 21 мин “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага Уржигдар 12 цаг 16 мин “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Уржигдар 11 цаг 17 мин Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ Уржигдар 10 цаг 53 мин Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо Уржигдар 10 цаг 47 мин Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ Уржигдар 10 цаг 40 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б...
Top