Энэ сарын 15-16-нд шилжих шөнө Төв талбайн баруун, зүүн хэсэгт хэн нэгэн дөрвөлжин хэлбэртэй боржин чулуунуудыг байршуулсан билээ. Ямар байгууллага юуны тулд ийм зүйл хийсэн нь тодорхойгүй хоёр хоносон юм.
Ханин өнөөдөр Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга н.Алтаншагай, Нийслэлийн захирагч С.Амарсайхан уг асуудлаар мэдээлэл өглөө. Эдгээр чулуунуудыг ТТХГ-ынхан байршуулсан бөгөөд энэ ажилд хотын захиргаанаас 100 гаруй сая төгрөг зарцуулсан юм байна. (Нийтдээ 34 ширхэг чулуу байршуулаад буй учир нэг бүрийн өртөг 3 сая гаруй төгрөг болно гэсэн үг)
ТТХГ-ын дарга н.Алтаншагай:
-“Дэлхийн олон орнууд Төрийн ордныхоо ойролцоо дөрвөлжин чулуу байршуулдаг. Нөгөө талаар Төв талбай дээр олон нийтийн арга хэмжээ ихээр зохион байгуулагддаг. Иймээс аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр боржин чулуунуудыг байршуулсан бөгөөд энэ ажил 2018 оноос яригдсаар өнөө жил хэрэгжлээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Төв талбай руу нэвтэрсэн зэрэг хэрэг тохиолдож байсан. Үүнийг хийхдээ олон улсын стандартыг барьсан бөгөөд, цэвэр монгол чулуу ашиглаж бүтээсэн. Том нь 300 гаруй килограммын масстай” хэмээв.
Харин Нийслэлийн захирагч С.Амарсайханы хувьд чулуунуудын өнгө үзэмж, загвар дизайн чамлагдаж байгаа бололтой, “Хэдийгээр нийслэлээс төсөв хөрөнгийг нь гаргасан ч ТТХГ хариуцаж хийсэн учраас хариуцаад өөрчил. Гадны улсуудад ийм байдаг гээд дөрвөлжин чулуу тавьж болохгүй” гэв.



