"Miss World-2019” тэмйцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс М.Цэвэлмаа “Зорилго бүхий гоо сайхан” номинацийн топ 10-т шалгаран Монгол Улсын гоо бүсгүйчүүдийн амжилтыг ахиуллаа.
Тэрээр 130 орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн Head to Head Challenge (Group-4) ялагч, Мультимедиа санал асуулгаар топ 3, Авьяас номинацийн топ 6-д багтсан юм.
Мөн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтын нээлт Монголын миссийн танилцуулга видеогоор эхэлсэн билээ.
Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болох элэгний өвчлөлийн бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төсөл нь "Зорилго бүхий гоо сайхан" номинацийн топ 10-т шалгарснаар “Miss World”-оос санхүүжилт авч эх орондоо хэрэгжүүлэх боломжтой болжээ.
Мисс М.Цэвэлмаа элэгний өвчлөлийн эсрэг, сургалт сурталчилгаа зохион байгуулахын зэрэгцээ 486 хүнийг тус өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын аянд хамруулан, элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аянаар бүрдүүлжээ.




Сэтгэгдэл (1)