Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт энэ сарын 23-ны даваа гаригаас эхэлнэ. Энэ удаад ахлах, дунд, бага анги гэж ялгахгүй нийтээрээ 2020 оны 1 дүгээр сарын 10-ныг дуустал 3 долоо хоног амрах юм байна.
Мөн ханиад томууны тархалт нэмэгдвэл нийслэлийн сурагчдын II улирлын амралтыг дахин 1 долоо хоногоор сунгаж магадгүй гэсэн байна. Ингэхдээ III улирлын амралтын 1 долоо хоногийг шилжүүлж амраахаар ЭМЯ-наас санал тавьсан ч БСШУСЯ-аас одоогоор татгалзсан хариу өгчээ.
Харин орон нутгийн сурагчдын хувьд бүх ангийнхан энэ сарын 30-наас эхлэн 2020 оны 1 дүгээр сарыг 10-ныг дуустал 2 долоо хоног амрах хуваарьтай байна.




