Өнөөдөр орой НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдаж, тохирлыг Боловсрол телевизээр шууд дамжуулан үзүүллээ.
Энэ удаагийн тохиролд 2019 оны арваннэгдүгээр сард хийсэн худалдан авалтаар хэвлэгдсэн 43 сая НӨАТ-ын баримтаас бүртгүүлсэн 26 сая баримтыг хамруулжээ.
Энэ удаагийн тохирлоор:
- 30 мянган төгрөгийн азтан 23,603
- 100 мянган төгрөгийн азтан 2,380
- Нэг сая төгрөгийн азтан 228
- 5 сая төгрөгийн азтан 20
- 10 сая төгрөгийн азтан 1 азтан тодорч, 50 сая төгрөгийн супер азтан тодорсонгүй. Супер шагналын тохирлын дугаар: 46137255 байсан ч азтан тодорсонгүй.



