x

АТГ-ын даргыг чөлөөлөх биш, огцруулах ёстой

АТГ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх биш, огцруулах ёстой. Гэхдээ огцруулах үндэслэл нь ЕТГ-ын дарга З.Энхболдын баасан гаригт хийсэн мэдэгдэл, Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх, мөн Х.Баттулга Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн “АТГ-ын дарга авлигатай тэмцэхгүй байгаа” зэрэгтэй огтхон ч холбоогүй гэдгийг тодоос тод хэлье. Харин Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хорих ангиас бичиж, өчигдөр хэвлэлд нийтлүүлсэн ил захидал дангаараа АТГ-ын даргыг албан тушаалаас огцруулах хангалттай үндэслэл мөн. Хангалттай бөгөөд хууль ёсны үндэслэл.

Яг үнэндээ Ч.Сайханбилэгийн бичсэнчлэн “Хорих ангийн алхах гишгэх зайгүй умгар өрөөнд өргөст торны цаана өдөр хоногийг тоолон бие, сэтгэлийн тамд суухын” зовлонг бидний хэн маань ч мэдэхгүй. Мэдэх ч албагүй. Түүнээс илүү Ч.Сайханбилэг болон С.Баяр, С.Баярцогт нарыг яг ямар нотлох баримтад үндэслэж АТГ-аас саатуулсан, цагдан хорьсон бэ гэдгийг ч бид бас мэдэхгүй. Харин бидний заавал мэдэх ёстой үнэн гэвэл энэ.

Учир нь бид ардчилсан улсад амьдарч байгаагийн хувьд, ядаж л ингэж итгэхийн тулд хэнийг ч хуулиас гадуур цагдан хорих, эрх чөлөөг нь хязгаарлахыг дэмжих ёсгүй. Харин Монгол Улсын хоёр Ерөнхий сайдыг Сангийн сайдтай нь барьж хорьсон явдал ямар учир шалтгаантай вэ гэдгийг АТГ-аас асуух эрхтэй. Үүний дэргэд Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын даргын хийтэй мэдэгдлүүд, “АТГ-ын даргыг иргэдээс санал авч нэр дэвшүүллээ” гэх мэт нь хүүхдэд л ярьж өгөх үлгэр.

Гурван сайдыг АТГ-аас баривчлан саатуулснаас хойш сар гаруй хугацаа өнгөрч, шүүхийн шийдвэрээр цагдан хорих хугацааг хоёр дахь удаагаа сунгалаа. Гэвч энэ хугацаанд АТГ энэ хэрэг дээр бидэнд итгэл төрүүлэхүйц ямар баримт дэлгэв, ямар үндэслэл танилцуулав. Анх баривчлан саатуулахдаа хэлсэн, Швейцарийн прокуророос тус улсын хэвлэлд нийтлүүлсэн Хятадын иргэн “А”-гийн нууц дансны мэдээллээс (Уг данснаас С.Баярцогтын дансанд 10 сая ам.долларын шилжүүлэг хийсэн гэх) өөр ямар нэг сэжүүр хэлээгүй л байна. Гэхдээ энэ мөнгийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Рио Тинтотой холбоотой талаар тус улсын прокурор огт юу ч хэлээгүй. Харин Монгол дахь улс төрийн өрсөлдөгчид нь тэгж хардаж буй тухай Ройтерс агентлаг мэдээлснийг Монцамэ бүрэн эхээр орчуулж тавьсан байдаг. Бидний дунд шидсэн, АТГ-ын хөөсөн чулуу ердөө л энэ шүү дээ

Харин одоо гурван сайдыг сар гаруй хугацаанд цагдан хорьж, шалгасны дараа АТГ эдний хэн нь ямар хэрэг үйлдсэн бэ гэдгийг нэг бүрчлэн хэлэх хангалттай хугацаа өнгөрсөн. Хэрэв энэ хугацаанд ямар нэг нотлох баримт олоогүй, гэмт хэрэг үйлдсэн тухай нь шалгаж тогтоож чадаагүй бол түүнийгээ хэлээд, уучлал гуйгаад суллах ёстой. Хэрэв ингэж чадахгүй гэвэл бусдыг хууль бусаар цагдан хорьж, эрүүл шүүлт (хангалттай үндэслэл, шалтгаангүйгээр цагдан хорих ч гэсэн эрүү шүүлтийн нэг хэлбэр) хэрэглэснийх нь төлөө АТГ-ын даргыг албан тушаалаас нь огцруулах ёстой. Эсвэл хэн нэг цэнхэр үстийг Швейцарь луу дахин илгээж энэ хэргийн талаар нотлох баримт олж ирэхийг хүлээх ёстой юу?

Гэмт хэрэгт тооцохын тулд гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж юм байдаг. Хохирогчгүй гэмт хэрэг гэж байдаггүй. Ядаж л Оюутолгойн гэрээ хэнд ямар хохирол учруулсан, хэн хохирогч байсан тухай бид мэдэх ёстой. Дараа нь энэ хохирол юунаас үүдсэн, хэний буруугаас, яаж гэж ярих ёстой. Гэтэл АТГ “гэрээ байгуулах явцдаа бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан байж магадгүй” гэсэн ганцхан сэжиг таамагтай хоёр сар зууралдлаа. Ядаж тэр сэжиг таамгаа ч нотолж чадсангуй. Ийм таамаглалыг гандангийн хаалга түшээд сууж байгаа зурхайч, бөө удган ч хэлж чадна. Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй болсон гэж үздэг, шүүмжилдэг захын хүн ингэж хэлнэ. Харин хуулийн байгууллага ингэж ажилладаг уу, тэд ямар бөө удган уу? Тэдний хэлсэн үг бүр баримтанд үндэслэж, баримтаар нотлогдож байх ёстой.   

Хэрэв энэ хэргийн талаар АТГ ямар нэг баримт нотолгоо хэлж чадахгүй бол хоригдож байгаа хүний үг ч гэсэн бармт, нотолгоо болно. Оюутолгойн гэрээг хөдөлгөх эсэх, хэрхэн хөдөлгөх эсэх нь улс төрийн шийдвэр байсан уу байсан. Засгийн газар Үндсэн хуулийн олгосон эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг шийдсэн үү, шийдсэн. Улс төрийн албан тушаалтан хуулийн хүрээнд гаргасан шийдвэрийнхээ төлөө улс төрийн хоригдол болох ёс ардчилсан нийгэмд байхгүй. Хэрвээ эрүүгийн гэмт хэрэг байсан гэж үзэж байгаа бол түүнийхээ баримтыг ил тод зарлах ёстой. Хуулийн хүрээнд явуулсан мөрдлөг, шалгалт, олсон баримт нотолгоо, алхам бүрээ АТГ олон нийтэд тайлагнаж байх ёстой. Тэгэхгүй нууцаар хориод, нууцаар шалгаад, нууцаар гэмт хэрэг хүлээлгээд, нууцаар ялладаг тогтолцоо өнгөрсөн зуундаа үлдсэн, найзууд аа.

Эцсийн бүлэгт энэ бол Монголын хуулийн байгууллагын асуудал. Хаа байсан Швейцарийн прокурор вэ? Хэнийг хуурах гээд байна аа? АТГ ингэж ажлаа хийхгүй ээ. АТГ-ын шалгадаг хэрэг, шалгуулдаг субьект л өөр болохоос хэрэг шалгах үйл ажиллагаа нь бусад хуулийн байгууллагатай яг адилхан. Хэн ч та бүхэнд давуу эрх олгоогүй шүү, нөхөд өө!

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.187.236)
    Хохирогчгүйийн гэмт хэрэгээр Гансүх нарын хүмүүс ял авч л байсан даа мал аа санахгүй байгаа бол Багануур нүүрсний гэх хэрэг
    2018 оны 05 сарын 09 | Хариулах
  • Хэдийг авсан бэ? (146.191.228.21)
    Чи яг хэдэн $ авсан болоод ийм юм бичээд байгаа сэтгүүлч нэртэй пизда вэ? Ер нь заавал хэргийн нөхцөл байдлыг хэрэгтэнүүдэд тайлбарлах ёстой юу? Наад бичсэн өгүүлэлд чинь ямар ч шовшийн логик алга.
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
“Урьхан” Б.Чинбатын цагдаа, шүүхэд угсарсан картель “соошил гүтгэлэг” биш шүү, Хууль зүйн сайд аа!  16 цаг 2 мин МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрүүл тарьжээ... 21 цаг 56 мин Ляонин мужийн 70 гаруй компани Монголд хүрэлцэн ирж, бизнесийн шинэ боломжуудыг эрэлхийлж байна 22 цаг 53 мин “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг цахимаар хэлэлцлээ 22 цаг 57 мин Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээр барилдана 23 цаг 2 мин Арменийн баг анх удаа Европын лигийн үндсэн шатанд шалгарлаа 23 цаг 8 мин Канадтай яагаад ч зөвшилцөлд хүрч чадахгүй байна гэв 23 цаг 42 мин 2026 оны эхний хагаст Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа 23 цаг 48 мин Европын Холбоонд элсэх эсэхээ исландчууд шийднэ 23 цаг 53 мин COP17 өндөрлөж байна 23 цаг 58 мин Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог байгууллаа Өчигдөр 13 цаг 23 мин Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа Өчигдөр 12 цаг 53 мин Хууль бус ашигт малтмал олборлолт, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй хийх тэмцлийг эрчимжүүлнэ Өчигдөр 12 цаг 37 мин СОР17 хурлыг зохион байгуулсан 8 сард нийт 141 мянга гаруй жуулчин Монголд иржээ Өчигдөр 12 цаг 00 мин Б.Жаргалан: Эрх баригчид улайм цайм худлаа хэлдэг болчихоод байна Өчигдөр 10 цаг 21 мин “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага Уржигдар 12 цаг 16 мин “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Уржигдар 11 цаг 17 мин Газрын тухай, газрын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ Уржигдар 10 цаг 53 мин Өдөр тутмын хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй боллоо Уржигдар 10 цаг 47 мин Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд хүрчээ Уржигдар 10 цаг 40 мин
iИх уншсан
Ерөнхий сайд аа! Хотын дарга аа! Цэлмэг тэнгэр, цэвэр агаар,... Г.Занданшатарын гурван засуул, бас… “Лхүмбийн хэрэг”-ийн цаад учир Америкийг бүтээсэн цагаачдын эсрэг бодлого Африкийн тавхан ямаатай авгайг малчин гээд байхаар энэ COP17... Хууль хүчнийхэн картелийн системд шилжчихжээ, Ерөнхийлөгч өө... Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ... 50 фунтийн чихмэл толгой 50 мянган фунт стерлингээр зарагджэ... ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын орлогч Оса Регнер Монгол Улсад ... Шинэ Зеландад хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд төслийн санал т... Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ ... Нүүдэлчин фестиваль: Үндэстэн ястнууд брэнд цайгаараа иргэди... Иран, Оман Ормузын хоолойд түр гарц байгуулах тохиролцоонд х... Ж.Баясгалан: Энэ улсад хэн ч ад үзэгдэхгүйгээр амьд явах эрх... МАН-ын гишүүд Их тэнгэрт ийнхүү хэлэлцэж, МАН-даа дахин хэрү... Улаан хоолойн хавдрын эсрэг вирусний эмийг худалдаж эхэлжээ У.Хүрэлсүх: COP17 бага хурал мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорил... Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан, бороо орохгүй Говийн хөрсөнд ургуулсан нэг модноос 17 кг алим хураан авч б...
Top