Нийгэм

Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо
Аялал жуулчлалын бүс нутаг болох Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон 49 км авто замыг улсын төсвийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулав. Энэхүү зам нь бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
2025-12-26

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
2025-12-26

Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна
Онцгой байдлын байгууллага 2025 онд 5171 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 4425 хүний амь нас, 460 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Тус байгууллага нь техник, тоног төхөөрөмжийн хангалтаа нэмэгдүүлж, олон улсын байгууллагуудтай хамтран томоохон төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
2025-12-26

Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар шилдэг менежменттэй сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж, мөнгөн урамшуулал олгодог. Энэ жил 30 сургууль, 46 цэцэрлэг шалгаруулалтад оролцох болзол хангажээ.
2025-12-26

"Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна
Засгийн газрын "20 минутын хот" үзэл баримтлалын хүрээнд 8575 айлын орон сууц бүхий "Сэлбэ хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2025-12-26

“Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн Солонгос талын захирал И Жун Гын, Монгол талын захирал М.Ганзориг нарыг хүлээн авч уулзлаа.
2025-12-26

Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ЕБС-ийн сурагчдын дунд жендерийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой гар зураг, эсээ, илтгэлийн уралдаан зохион байгуулж, шагналтнуудыг тодруулав.
2025-12-26

Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
Дотоодын цэргийн 05-р ангид алба хаагчид нэгнийхээ эрх чөлөөнд халдаж, дэглэж буй бичлэг олон нийтэд цацагдаж, нийгмийг цочроосон билээ.
2025-12-26

Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна
Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийг бууруулах зорилгоор Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байгаа бөгөөд эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ.
2025-12-26

2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа
2026 онд улс орон даяар соёл, аялал жуулчлал, спортын 140 томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар нэгдсэн цаглаврыг баталжээ.
2025-12-26

Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулан Үндэсний номын санд далбаа мандуулах ёслол болж, VIII Богд Жавзандамбын номын сангаас бүрдсэн “Богдын нандин” үзэсгэлэнг толилуулна.
2025-12-26

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд
Өнөөдөр хурал, чуулган, эрдэм шинжилгээний хурал, шагнал гардуулах ёслол зэрэг үйл явдлууд болохоос гадна дотоод, гадаадад хэд хэдэн урлагийн үзэсгэлэн гарч байна.
2025-12-26

Тэмээн соёл уралдааны холбоо шинэ ерөнхийлөгчтэй боллоо
Монголын тэмээн соёл уралдааны холбооны зөвлөгөөн болж, ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Р.Сэддоржийг сонгов. Зөвлөгөөнөөр тэмээн сүргийг өсгөн хамгаалах, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх, эдийн засгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцжээ.
2025-12-26

Алтай таван богд байнгын цахилгаантай боллоо
Монгол Улсын баруун хязгаар, Алтайн нурууны бүс нутаг 15кВ-ын цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрт холбогдож, орон нутгийн хөгжил, аялал жуулчлалын шинэ боломж нээгдлээ.
2025-12-26

Толгойт дэд төвд уламжлалт гар урлалыг дэмжих төв нээгдлээ
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Толгойт дэд төвд "Уламжлалт гар урлалыг дэмжих төв"-ийг нээж, ЖДҮ эрхлэгчдийг түрээсийн төлбөргүй ажлын байраар хангаж эхэллээ.
2025-12-25

Ховд аймгийн Цагдаагийн газар оны ажлаа тайлагнаж, шилдгүүдээ шагнав
Ховд аймгийн Цагдаагийн газар энэ онд хэрэгжүүлсэн онцлох ажлаа тайлагнаж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж буй шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа.
2025-12-25

Төв цэнгэлдэх хүрээлэнд "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025" нээлтээ хийлээ
Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэдийн чөлөөт цагт зориулсан задгай талбайн хамгийн том мөсөн гулгалтын талбай, цасан уул бүхий өвлийн цогцолбор нээгдлээ.
2025-12-25

Эрүүл мэндийн даатгалын сангийн статистик мэдээг танилцуулав
Энэ оны эхний 11 сарын байдлаар 781,475 иргэн эрүүл мэндийн даатгалын санд 110.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, 156.4 тэрбум төгрөгийн тусламж үйлчилгээ авчээ.
2025-12-25

Нийслэлд борооны ус зайлуулах шугам, үерийн далан барьж байна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 16.3 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарч, үерийн далан барьж ашиглалтад оруулсан бөгөөд ирэх онуудад ч энэ ажил үргэлжилнэ.
2025-12-25

Чингэлтэй дүүрэгт 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгийг шинэчлэн засварлаж, 240 хүүхдийн хүчин чадалтай, 10 бүлэгтэй болгон ашиглалтад орууллаа.
2025-12-25
