x

“Улаанбаатарын мөнгөн шөнө” баярын үеэр 1800 албан хаагч иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон иргэд, олон нийтэд зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээг төв талбай болон нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд "Улаанбаатарын мөнгөн шөнө" урлагийн тоглолтыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд 2001 оноос хойш жил бүр он солигдох мөчид нийслэлчүүд төв талбайд хуран цуглаж, урлагийн тоглолтоо үзэж сонирхон хамтдаа шинэ оноо угтдаг.

Энэ жилийн "Улаанбаатарын мөнгөн шөнө–2025" баярын тоглолт өнөөдөр төв талбайн тайзнаа 21:00–00:30 цагийн хооронд болно. Шинэ жилийн баярын нэгдсэн тоглолтоос гадна төв талбайд 12:00–00:00 цагийн хооронд иргэдийн тав тух, аюулгүй байдлыг хангасан дулаан, тохилог асрууд байршуулж, "Опен мик" арга хэмжээ, худалдаа, үйлчилгээ, халуун хоолны явуулын цэгүүд иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм.

Төв талбайд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний цэгүүдэд холбогдох мэргэжлийн байгууллагын улсын ахлах байцаагч, албан хаагчид тогтмол хяналт шалгалт хийж, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн ханган ажиллаж байна. Мөн эмнэлгийн яаралтай тусламжийн багууд ажиллаж байгаа юм. Олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын хөдөлгөөнт үйлчилгээ буюу шар хантаазтай мэргэжилтнүүд ажиллана. Эрсдэлд өртсөн, эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн хүүхдийг нийслэлийн Соёлын төв өргөөний хоёрдугаар давхарт түр байршуулж, хамгааллын үйлчилгээ үзүүлэн, эцэг эхэд нь аюулгүйгээр хүлээлгэн өгнө.

Он солигдох мөчид зохион байгуулах ёслолын буудлагын үеийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр Онцгой байдлын байгууллагын 92 алба хаагч, гал унтраах зориулалтын хоёр автомашинтайгаар хамгаалалт, зохицуулалтын ажлыг гүйцэтгэнэ. Үүнтэй уялдуулан төв талбай болон ойр орчмын зам талбайд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр 115 алба хаагч, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах зорилгоор цагдаагийн байгууллагын 450 алба хаагч тус тус үүрэг гүйцэтгэнэ.

"Улаанбаатарын мөнгөн шөнө–2025" баярын тоглолт болон шинэ жилийн баярын үйл ажиллагаа өндөрлөсний дараа төв талбайн баруун, зүүн болон урд зогсоолуудаас 18 их багтаамжийн автобус 18 чиглэлд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Шархад, Офицеруудын ордон, Жанжин клуб, Улиастай, Сэлбэ амралт, Толгойт, Улаанчулуут, Орбит, Зүүн салаа, Баруун салаа, 5 шар, Зайсан, Нисэх, Яармаг, 3, 4 дүгээр хороолол, Хайлааст, Чингэлтэй /Зүрх уул/, Баянхошуу чиглэлүүд багтана.

Тус баярын тоглолтод 200 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд арга хэмжээний зохион байгуулалтад нийслэлийн хэмжээнд 30 гаруй байгууллагын 1800 гаруй ажилтан, албан хаагчид хамтран ажиллаж, иргэдийн аюулгүй байдал, эмх цэгцтэй зохион байгуулалтыг ханган ажиллах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top