x

Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн бүрэлдэхүүн өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, тус байгууллагын хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээнүүдтэй газар дээр нь танилцлаа. Энэ нь УИХ-ын намрын чуулганаар тус хорооны дарга болон орон тооны бус гишүүдийг томилж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах талаар өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилттэй холбогдож буй юм.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцын танилцуулснаар тус хороо нь захиргааны хэм хэмжээний 79 актыг 35 болгож бууруулсан нь журам, заавар нэрийн дор иргэд, аж ахуйн нэгжид учирч байсан дарамтыг багасгаж буй нэг хэлбэр аж. Түүнчлэн 33 тусгай, 26 энгийн зөвшөөрлийг олгож ирсэн практикийг өөрчилж, тусгай зөвшөөрлийг 30, энгийг 15 болгон бууруулах талаар хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 573 банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) үйл ажиллагаа явуулж, 2 сая 300 мянга гаруй зээлдэгчтэй болсон байна. Тэдгээр зээлдэгчдийн 75 хувь нь цахимаар зээл авдаг бөгөөд энэ нь зээлийн хүү өндөр байх нэг шалтгаан болж байгаа аж. Түүнчлэн 77 ББСБ нь арилжааны банкуудаас нийт 622 тэрбум төгрөгийн зээл авсан нь эх үүсвэрийн өртөг өндөр байхад нөлөөлж, хэрэглээний зээлийн хүүг нэмэгдүүлж буйг дурдсан юм.

Энэ хүрээнд 2025 оны гуравдугаар сарын 20-ноос эхлэн Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ууд арилжааны банкаас зээл авахыг хориглож, оронд нь гадаадын санхүүгийн байгууллагаас эх үүсвэр татах эрх нээсэн байна. Үүнтэй зэрэгцэн зээл олголтын өр-орлогын харьцааг 60:40 байхаар тогтоож, хэт өрийн дарамт үүсэхээс сэргийлэх зорилгоор шалгуур чангатгажээ.

Мөн мөнгөн зээл олгодог иргэн, хуулийн этгээдийг бүртгэх журмыг нэвтрүүлж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор сарын хүүгийн дээд хязгаарыг 4.5 хувь болгосон талаар Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн байна.

УИХ-ын зүгээс энэхүү зохицуулалтыг иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах, зээлийн үйлчилгээний хүртээмж, шударга байдлыг сайжруулах чухал алхам хэмээн үзэж байгаа юм.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 10 цаг 33 мин Пакс Глобалика (Pax Globalica) 10 цаг 45 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 11 цаг 8 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 11 цаг 44 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 11 цаг 48 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 12 цаг 1 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 12 цаг 10 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 12 цаг 52 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 12 цаг 55 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 13 цаг 1 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 13 цаг 6 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 13 цаг 12 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 13 цаг 16 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 13 цаг 28 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 14 цаг 33 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 14 цаг 41 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 15 цаг 6 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 15 цаг 47 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ 2026-10-31
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ
Top