x

Монгол Улс БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар  Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 58 дугаар тогтоолыг баталсан юм.

Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон билээ.

Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолыг баримтлан "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан хэмээн сайд Ц.Туваан танилцуулав.

Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар Талууд үндсэн гурван шатны баримт бичиг байгуулахаар тохиролцжээ.

Хятадын талаас дээрх гэрээнүүдийн төслийг тохиролцох асуудлыг хэлэлцэх саналыг тавьж байгаа бол Монголын талаас Засгийн газар хоорондын гэрээг байгуулснаар бусад гэрээг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн гэлээ.

Хэлэлцээрийн хувьд Монголын талаас:

1/ төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр зам ашиглалтад орсны дараа гуравдагч талын ачаа мөн тээвэрлэнэ,

2/ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг зурагтай, нэг гүйцэтгэгчээр хийлгэнэ,

3/ суурь үнийг хамгийн сүүлд баталгаажсан үнээр тогтооно гэсэн зарчмын саналыг Хятадын талд хүргүүлсэн гэж сайд мэдээлсэн.

Хятадын талаас эхний санал буюу өөр өөрийн царигийн стандарт, дүрэм журмыг баримтална гэдэг саналыг хүлээн авч, нүүрсний анхны үнийг “урт хугацааны гэрээний хамгийн өрсөлдөхүйц үнэ”-ээр тогтоох саналыг ирүүлсэн байна.

Хоёрдахь санал буюу барилга угсралтын ажлыг нэг гүйцэтгэгчээр хийлгэх асуудлыг Хятадын тал хүлээн аваагүй тул ойрын үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тендер зарлаж сонгон шалгаруулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг сайд өгөв.

Хил дамнасан төмөр замын өртгийг бууруулах зорилгоор Зам, тээврийн сайдын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 дүгээр тушаалын хүрээнд БНХАУ-ын гүүр, төмөр замын барилга угсралтын төрийн өмчит томоохон 2 /CRCC, CREC/ компанитай уулзалт зохион байгуулж тус бүтээн байгуулалтын ажлын өртөг, барилга угсралтын хугацааг бууруулах чиглэлээр хэлэлцэж 270 сая ам.доллараас 220 сая ам.доллар болгон 50 сая ам.доллароор, барилга угсралтын ажлыг 30 сар байсныг 22-24 сар болгон тус тус бууруулсан гэлээ.

Сайд Ц.Туваан, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар Монгол-Хятадын бусад 3 боомтыг төмөр замаар холбох, Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, Гашуунсухайт-Ганцмод боомт орчмын бүс нутагт тулгарч буй том асуудал нь устай холбоотой. Хүн амьдрах, үйл ажиллагаа явуулахад ус хамгаас чухал. Энэ газарт усны суурь судалгаа хийгдсэн үү, хэзээ хэрэглээний цэвэр устай хэзээ болох вэ хэмээн асуусан. Мөн төмөр замын хил холболт хийгдсэнээр төмөр замын тариф, авто тээврийн тариф хэрхэн өөрчлөгдөхийг тодруулаад, нүүрс тээвэрт явж буй 10 гаруй мянган тээврийн хэрэгсэл, үүнд хөрөнгө оруулалт хийсэн хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг лавласан.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Усны асуудал хүндрэлтэй байгаа. Маш гүнзгий өрөмдөөд ус гарч ирдэггүй. Зөөврийн ус хэрэглэж байна. Ажлын хэсэг Гашуунсухайт боомтод ажиллах үеэр энэ асуудлыг боомтын захиргаа болон холбогдох албан тушаалтнуудтай ярилцаж, төсөв хөрөнгө гарган боомтын усан хангамжийн асуудлыг ойрын хугацаанд цогц байдлаар шийднэ гэж тогтсон.

Төмөр замын тээвэр нэг зүтгүүрээр олон угсраа вагоныг чирч явдаг гэдэг утгаараа өрсөлдөхүйц байдаг бөгөөд үнэ тарифын хувьд зайнаасаа шалтгаалж өөр өөр. Төмөр зам ашиглалтад орсноор 30 сая тонн нүүрсийг тээвэрлэж гаргах боломж бүрдэнэ. Төмөр замын тээвэр ашиглалтад орсон ч авто тээврийн ачаалал буурахгүй хэвээрээ байна. Нүүрсний экспортын өсөлт байгаа учир авто замаар нүүрс тээвэрлэгчдийн асуудал бага хөндөгдөнө. Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, монголын жолооч нараар тээврийг гүйцэтгүүлэх асуудлыг Хятадын талтай ярилцсан гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Орон нутагтай харилцах чиглэлээр ажиллах нэгж “Эрдэнэс тавантолгой” компанид байгаа эсэх, ямар ажил хийхээр төлөвлөснийг тодруулсан. Мөн Гашуунсухайт боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох асуудал яригдсан эсэхийг лавласан.

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал,  Компани орон нутгийн удирдлага болон холбогдох нэгжүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр талаас бүрдсэн ажлын хэсэг асуудлаа хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн тухай хуулийн дагуу жил болгон гэрээнийхээ хүрээнд 3-5 тэрбум төгрөгийг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэн ажиллаж байна. 2025 онд ямар ажил хийх талаарх хурлаараа шийдвэрээ манай компанид ирүүлнэ гэж орон нутгийн удирдлага мэдэгдсэн гэсэн хариулт өгсөн.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Гашуун сухайт-Ганц мод боомтын статустай холбоотой асуудлаар сүүлийн 10 гаруй жил Гадаад харилцааны яамнаас дипломат шугамаар Хятадын талтай ярьж хүсэлт тавьж ирсэн. Боомтын асуудлыг хоёр улсын хилийн боомтын асуудлыг зохицуулах 2004 оны хэлэлцээрээр шийдвэрлэдэг. Хятадын тал хоёр талын гэдэг статусыг хадгалах байр сууриа тууштай илэрхийлээд явж байгаа ч хоёр тал дипломат шугамаар санал солилцоод гуравдагч улсын иргэдийг нэвтрүүлэх зохицуулалтуудыг сүүлийн жилүүдэд тусгаад явж байгаа. 2020 онд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчлахад дөрвөн боомтыг төмөр замаар холбохоор шийдвэрлэсний нэг нь Гашуунсухайт-Ганцмод боомт болоод байна гэлээ.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр харилцан ашигтай байх, Монголын талын эрх ашгийг хангуулах асуудлыг гишүүд онцолж байгааг тодотгосон. Тэрбээр, авто зам болоод тээвэр боомтын орчин нөхцөл, орон нутгийн хөгжил, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой холбоотой асуудлуудыг онцгойлон анхаарч ажиллахыг захьсан.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02 Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ 2026-10-02 Crew 13 багийг ОУСС руу илгээлээ 2026-10-02 Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер ажиллаж байна 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна 2026-10-02 Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо 2026-10-02 Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна 2026-10-02 Шилдэг ахлагч нар 30 кг хүртэлх ачаатайгаар 15 км марш үйлдлээ 2026-10-02 Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ 2026-10-02
iИх уншсан
Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Худлаа... АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотг... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин мак... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц...
Top