x

Гадаад худалдаа, кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани “Андлалын өргөө”-г барина

Сошиал ертөнц сүүлийн 2-3 хоног Хэнтий аймгийн Батноров суманд баригдаж эхлээд орхигдсон “Андлалын хөшөө”-гөөр амьсгаллаа. Чухамдаа бол хамгийн сүүлийн үеийн трэнд сэдэв тэр байв. Эхэндээ сошиалаар нэг сэвэхээрээ дэгсдүүлдэг дээ, тэр нь олон нийтийг хамраад давалгаалаад ирэхээрээ бараг л “солиорол” болно гэж бодож суулаа. Гэтэл үнэндээ үгүй аж. Бодит байдал дээр “солиорол” нь тэнд л сүндэрлэн босчээ.

Уг “Андлалын өргөө” цогцолбор нь улсын төсвөөс “хумсалсан” 2,6 тэрбумын өртгөөр босох үнэлэмжтэй төлөвлөгджээ. Харин одоогоор газар дээрээ боссон хөшөө нь энэ байна. Хэдийгээр тухайн цогцолборын ажил эцэслэн дуусаагүй ч гэсэн эхлэл ийм байхад төгсгөл ойлгомжтой харагдаж байна. Эхэлсэн бол дуусгах хэрэгтэй. Амласан бол хийх ёстой. Ард түмний халааснаас хумсалж авсан мөнгөөр, улсын төсвөөр ингэж тоглож болохгүй. Төсвийн мөнгөөр төсөл хэрэгжүүлнэ гэж том том юм ярьж, өөрсдийнхөө түрийвчийг түнтийлгэдгээ зогсоо. Жилдээ 400 мянга хүрэхтэй үгүйтэй жуулчин ирдэг Монголд “400 сая жуулчин авчирна” гэж бүлт үсэрсэн сайд бантсандаа эзэн Чингис хааны өлгий Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоо зарласнаар энэ түүх эхэлсэн байдаг. Тиймдээ ч Өндөрхаан төвтэй Чингис аймагт Хүлэг Боорчийн “Андлалын өргөө” цогцолбор, “Их хуралдай” цогцолбор, “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан” цогцолбор гэх мэтийг барихаар болсон нь энэ юм.

Нийт 5,7 тэрбум төгрөгийн болон Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар өнөөх цогцолборуудаа барих болсон бөгөөд түрүүчийн бүтээн байгуулалт нь ийм л байна.

Өөд өөдөөсөө хараад хэрсэн бух шиг духаараа “мөргөлдсөн” энэ хоёр ууртай хүрэл хүрэн харь царайтныг хараад хэний сэтгэлд гэрэл гийж, их нөхөрлөл, андын журам, андгай тангараг тавих вэ. Уужуу талбиун байхыг ухаангүй тэнэг гэж, хүлцэнгүй даруу байхыг хүссэнээ дураараа хийж болно гэж бодоод байх шиг. Тэгвэл ард түмнээрээ ингэж тоглодоггүй юм аа. Тэсвэр тэвчээрт хүртэл хязгаар бий. Энэ тухай бичсэн, шүүмжилсэн иргэдтэй хатуу тэмцэнэ ч гэх шиг. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой бүтээн байгуулалтыг эсэргүүцсэн хүмүүстэй хариуцлага тооцно ч гэх шиг сонин юм ярьж, солжир үйл хийхээсээ ичих хэрэгтэй, эрх баригчид. Хуулийн дор хүн бүр адил тэгш эрхтэй нь үнэн л юм бол хариуцлагыг бид биш, төсөл эхлүүлсэн, төгрөг халаасласан улс нь хүлээж таарна. “Андлалын өргөө” цогцолборыг ярьж бичсэнээр МАН-ын доторх хагарлыг өөгшүүлж байна гэх бор шувуу ч нисч эхэлжээ. Тэд дотроо хагарах жирийн бидэнд ямар хамаа вэ. Бид та нарыг сонгосон. Та нар амласнаа хий. Чадахгүй бол эртхэн зайгаа тавьж өг. Зарчим ердөө энэ.  

Сүүлийн үеийн хамгийн трэнд болсон энэ сэдвээр холбогдох албан тушаалтнууд хүртэл сэвж эхэлжээ. Тухайлбал, Хэнтий аймгийн ЗДТГ-аас өчигдөр мэдэгдэл гарсан байна. Түүндээ “Албаны эх сурвалжийн мэдээллээр сүүлийн 30 шахам жил тусгагдаагүй томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн хоёр жилд Хэнтий аймагт өрнөж байгаа бөгөөд тэр дундаа түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болж буй томоохон цогцолборуудыг Монгол улсад урдаа барьдаг инженер, архитекторуудын оролцоотойгоор гүйцэтгэж байгаа билээ. Тухайн цогцолборуудын ажил барилга угсралтын шатандаа явж байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр хагаст бүрэн дуусгаж, хүлээн авна гэдгийг эх сурвалж мэдээллээ. Уг цогцолборуудыг барилга угсралтын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа бол автомашины зогсоол, талбай, үйлчилгээний зориулалтаар баригдах бусад бүтээн байгуулалтын ажлыг хандиваар босгох юм байна” гэжээ.

Үнэндээ 2.6 тэрбум төгрөгийн өртөгтэй уг төслийг санаачлагч нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ юм. Үндсэндээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар хүч хавсарч байгаад маш өндөр хэмжээний төсвийг улсын төсвөөс гаргаж чадсан байдаг. Нийт хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж яригдаж байгаад улсын төсөвт 1.4 тэрбум төгрөг суулгаж чаджээ. Тэгсний хүчинд цогцолборыг сүндэрлүүлэх мөнгө хөрөнгө ямартай ч улсын төсвөөс буюу татвар төлөгч бидний халааснаас гарсан нь үнэн.

“Андлалын өргөө”-ний зураг төслийг “Классик Хаус” ХХК, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Хос Санаа” ХХК ажиллажээ. “Хос санаа” компанийн хувьд 2012 онд гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан бөгөөд “Андлалын өргөө”-ний барилгаас өөр ямар нэгэн төсөл тендер авч байгаагүй юм байна. Харин Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхтэй байгууллагын болон газар зохион байгуулалт, кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын жагсаалтад нэр байдаг компани ажээ. Тэгэхээр гадаад худалдаа, байгаль орчин, кадастрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани “Андлалын өргөө”-г барихаар болсон гэсэн үг. Ингэж л чөтгөрийн нүдийг гурилаар хуурдгийн үлгэр эхэлдэг байна.

Л.Оюун-Эрдэнийг дэмжигч залуучуудын холбоо ч гэнэ үү, хөдөлгөөн ч гэнэ үү бас мэдэгдэл гараад амжиж. Түүндээ “Сүхбаатарын талбайн урдах усан оргилуурт цогцолборыг барих явцад яг ингэж билээ. Харин ашиглалтад орсных нь дараа бүгд очиж, зургаа даруулж, гадаад улсад байгаа юм шиг байна гэцгээсэн нь саяхан” гэсэн байх юм.  Үнэндээ Монголын анхны цэцэрлэгт хүрээлэн болсон Төв талбайд нийтийн бие засах газартай, усан оргилуур барих гэж улайран тэмцээд 3,2 тэрбумаар санасандаа хүрсэн ч, өнгөрсөн долдугаар сарын их борооны үеэр нийслэл усанд автахад төв замын хөрсний ус зайлуулагч шугамыг хөндлөн тэс цохиод усан оргилуурын шугам татчихсан байсан нь илэрснийг мартаагүй л байлтай. Ёстой хойд урд хоёр хормойгоо хольж сольсон явдал болсон шүү дээ. Түүнийг давтвал олигтой зүйлд л лав хүрэхгүй.

Н.Саранчимэг

Холбоотой нийтлэл: 

Хэнтийн “цементэн овоолго”-ыг аудитаар шалгуулья

Төсвийн мөнгө уйлдаггүй буюу Л.Оюун-Эрдэнэ сайдын "онцлох" бүтээн байгуулалт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ Өчигдөр 07 цаг 41 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 07 цаг 33 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй Уржигдар 18 цаг 54 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Уржигдар 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Уржигдар 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Уржигдар 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Уржигдар 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Уржигдар 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Уржигдар 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Уржигдар 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Уржигдар 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Уржигдар 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Уржигдар 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Уржигдар 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пакс Глобалика (Pax Globalica) Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ
Top