x

Төсвийн мөнгө уйлдаггүй буюу Л.Оюун-Эрдэнэ сайдын "онцлох" бүтээн байгуулалт

-Гарах уу?

-Гадаа байна.

-Гарах уу?

-Гадаа байна... Ийм нэг хошигнол сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр инээдэм, эмгэнэл дагуулж байна. Мөнөөх Л.Оюун-Эрдэнэ сайдын тойрогтоо бариулсан “Андлалын хөшөө” буюу Тэмүүжин, Боорчи нарын нэрийг зээлдсэн дурсгалын цогцолбортой холбоотой. Хөшөөнд буусан хоёр андын төрх нэг иймэрхүү харагдаж байна гэсэн үг л дээ.

Цааш нь хөшөөг бариулсан шалтаг шалтгаан, ажлын гүйцэтгэл, төсөв мөнгөний талаар бол яриад ч хэрэггүй. Хэнтий аймгийн Батноров суманд бариулсан энэ хөшөө нь хоёр жилийн дотор улсын төсвөөс хоёр тэрбум төгрөг “уужээ”.

Уг хөшөөний ур хийц, төсөв хөрөнгийн талаар өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд өрнөсөн шүүмжлэлийн хариуд Л.Оюун-Эрдэнэ сайд өөрийн пэйж хуудсаар /дэмчигчдийн хуудас нэртэй/ дамжуулан өөрийг нь “харлуулах, доромжлох зорилготой компанит ажил өрнөж байна. Өөрсдийн эрх ашиг, шуналын төлөө эх орныхоо баялаг, том төслүүдийг хувааж идэн “сэтэртэй мал” шиг болсон эрх мэдэл, ямбыг нь зоригтойгоор илчилж, ард иргэдийн дэмжлэг, итгэлийг авсны төлөө түүнийг харлуулахаар хамаг арга залиа хэрэглэж байна” гэх мэтээр өөрийгөө өмгөөлсөн байна.

Хэрэвзээ тийм бол хөшөөний өнгө төрх, ажлын гүйцэтгэлийг шүүмжилсэн жирийн иргэд биш, харин түүнийг барьж байгуулсан нөхөд л Л.Оюун-Эрдэнэ сайдыг жинхэнээсээ доромжилж, захиалгатайгаар харлуулсан бололтой. Гэтэл тэднийгээ биш, манийгаа зуудаг нь юуных вэ? Анхны гаргасан загвар болоод одоо бий болсон хөшөөний өнгө төрхийг харьцуулаад нэг харчихаарай л даа. Үүнээс илүү доромжлол гэж хаа байх вэ. Өнгөрсөн хавар уг хөшөөний зураг олон нийтийн сүлжээгээр тарсны дараа соошл хэрэглэгчид “Эм хүний умайд зориулж хөшөө босгов” хэмээн элэглэж байсан билээ.

Өөр бас нэг “цементэн овоолго” Л.Оюун-Эрдэнэ сайдын санаачилгаар Хэнтийд боссон нь Биндэр сумын нутагт барьж байгуулсан “Их хуралдай-Орд өргөө” цогцолбор...

2019 оны 12-р сар Хэнтий аймаг Биндэр сум

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Мөнх Өргөө” ХХК

Зураг төслийн автор: “Хот Төлөвлөлтийн Хүрээлэн” ХХК

Захиалагчийн хяналтын байгууллага: Хэнтий аймгийн ГХБХБГазар

Гэрээний дүн: 1 995 328 603 төгрөг

1,9 тэрбум төгрөгөөр барьж байгуулан “дуусаагүй барилга” гэсэн ангиллаар улсын комисс өнгөрөгч онд хүлээж авсан уг барилгын гүйцэтгэл нэг иймэрхүү. Улсын комисс хүлээж авсан гэдэг нь одооноос уг обьект орон нутгийн өмчид шилжсэн тул  Л.Оюун-Эрдэнэ сайдад хамааралгүй болсон гэсэн үг. Мөн барилгын гүйцэтгэлийг төсвийн хөрөнгөөр үргэлжлүүлэн хийх юм байна. Яг нөгөө “Женко” Баттулгын 280 сая доллар /700 орчим тэрбум төгрөг/ элсэнд булсан төмөр замын төслийг өнөөдөр төсвийн мөнгөөр дахин хийж байгаа шиг.

2018 оны намар анх УИХ дээр Хэнтий аймагт барих дурсгалын цогцолборын төсвийн асуудал яригдаж байх үед гишүүдийн дунд “Эдийн засаг хүнд байна, хөшөө дурсгалаа болиоч ээ” гэсэн санал гарч, эдийн засагчдын зүгээс ч нэлээдгүй шүүмжлэл өрнүүлэхэд тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнэ гишүүн Байнгын хорооны хуралдаан дээр “Гурван үсэгтэй компанийн гар хөл болсон нөхөд аятайхан байгаарай” хэмээн заналхийлж байсан билээ. “MCS”-ийн гар хөл хэмээн нийгмийн дайсан болохоос зүрхшээсэн нөхөд хэлээ тас хазан төсвийг нь баталж өгсний гор өнөөдөр ингэж гарч байна. “Төсвийн мөнгө уйлдаггүй” гэдэг дээ.

Өнөөдөр ч гэсэн Л.Оюун-Эрдэнэ сайдын талаас соошлаар явуулж буй хариу дайралтаас харвал Хэнтийд босгосон “цементэн овоолгуудыг” харсан, үзсэн хүн бүр “эх орноо хувааж идсэн” урвагчид, нийтийн дайсан болж байгаа юм байна. Бариулсан цогцолборынх нь сайн, муугаас илүүтэй түүнийгээ зөвтгөж байгаа сайдын үг, үйлдэл илүү ой гутам байна. Хэрэг иймдээ тулсан болохоор нийтээрээ тэр “гурван үсэгтэй” компанийнх “гар хөл” гэгдээд Л.Оюун-Эрдэнэтэй жинхэнээсээ нэгийгээ үздэг ч юм уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • 7 давхар хүрэхүү. (150.129.143.8)
    7 давхар барилга Ордонгийн барилга гээд Цагийн хүрдээр яриад байх юм. Монголчуудыг доромжлоод бна у. Харахад яаж ч хараад 2 давхар хавцаа бна даа.
    2020 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (96.51.169.163)
    Арай л дэндүү юм аа.Хүний нүүр нь африкийн модон сийлбэрийн хүнтэй адилхан байна.Ямар ч баатрын дүр төрх алга. Халтуур гэж үүнийг л хэлнэ дээ
    2020 оны 08 сарын 17 | Хариулах
  • БАЯРТ (202.9.40.149)
    Зөв зөв даварсан бацааныг хорьж шалгах нь зөв
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 8 цаг 0 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 8 цаг 7 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 8 цаг 16 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 8 цаг 58 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 11 цаг 28 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 11 цаг 49 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 12 цаг 11 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 12 цаг 17 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 12 цаг 27 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 12 цаг 36 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 12 цаг 41 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 43 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top