x

Иргэдэд хэрэгтэй олон хуулийн төслүүд маань дэмжигдсэнгүй

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, Удирдахуйн ухааны доктор (Ph.D) Содномзундуйн Эрдэнэ УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд ганцаарчлан болон бусад гишүүдийн хамт 71 ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬСНААС 41 ХУУЛИЙГ БАТЛУУЛААД БАЙНА.

Санаачлан боловсруулж, батлуулсан хуулиуд маань улс орны хөгжил, иргэдийн амьдрал, тэдний эдлэх эрх, нийгмийн хамгаалал, хүний хөгжлийн асуудлуудад ач тусаа өгч, үр дүнгээ үзүүлсээр байна.

Хууль батлуулахад үнэндээ маш олон үе шатыг даван туулах шаардлагатай болдог. Хамгийн түрүүнд иргэдийнхээ санал хүсэлтийг сонсоно, тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх гарц хайна. Ингээд хамгийн хүнд үе эхэлнэ дээ. Энэ үед асар их судалгаа хийж, гадаад орнуудын жишгийг судалж, ажлын хэсгийнхэн хамаг хүч чадлаа дайчлан ажилладаг. Үүний үр дүнд гарч ирсэн судалгаа шинжилгээнд тулгуурлан хуулийн төслөө боловсруулна. Ингээд бүх зүйл дуусахгүй.

Боловсруулсан хуулийн төслөө хэд хэдэн үе шатаар дамжуулан УИХ-д өргөн барих ажлыг эхлүүлдэг. Гэвч олонхын суудал авсан намын гишүүд сөрөг хүчний намаас өргөн барьсан хуулийг дэмжихгүй тохиолдол олон. Ард олны амьдралд хэрэгтэй юү, үгүй юү, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж чадах үгүйг тэд анзаарахгүй.

“САЙН” ГЭСЭН БОЛГОНЫГ ЗОГСООВ

2016 оны сонгуулиар эрх баригч намын 65 гишүүн УИХ-д олонх болж гарч ирсэн цагаасаа эхлэн иргэдэд хүрч байсан “сайн” гэсэн нэртэй бүх хөтөлбөрийг зогсоосон. Үүний зорилго нь төсвийг аль болох алдагдалтай харуулах, эдийн засаг муудсан гэж иргэдэд итгүүлэхийг оролдож байлаа.

Энэ цагаас эхлэн бидэнд хэд хэдэн гэнэтийн “бэлэг” барьсан. 2015 онд батлагдан, хэрэгжиж эхлээд байсан “Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг 2021 он хүртэл хойшлуулав. Тухайн үед “ХҮҮХЭД ХАРАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ” хууль хэрэгжсэнээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 45,792 хүүхдийн 25 хувь нь эрүүл аюулгүй орчинд хүмүүжих, 1305 иргэн ажлын байртай болж, хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байсан зургаан мянга гаруй эцэг, эх асран хамгаалагч хөдөлмөр эрхэлж байлаа. Гэвч хэрэгжилтийн хугацааг хойшлуулснаар энэ үйлчилгээнд хамрагдаад байсан 6000 гаруй хүүхэд, үйлчилгээ эрхэлж байсан 853 хүүхэд харах төв болон 2000 гаруй хүүхэд харагч иргэдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн. Энэ үед ямар нэгэн нөхөн олговрын тухай ярилгүй маш их сөрөг үр дагавартай шийдвэр гаргасан. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 4.8 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Энэ мөнгийг хэмнэх нь эдийн засагт ямар үр өгөөжтэй байсныг тухайн үед ойлгоогүй.

“ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ” ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛОВ

Дараагийн гэнэтийн “бэлэг” нь батлагдаад байсан “ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ” хуулийг цуцлах болсон тухай шийдвэр байв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар 2016 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн “ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ” хууль шүүмжлэл дагуулаад байна. “Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс тэтгэврийг нь авмааргүй байна гэх саналыг ахмадууд маань хэлж байна. Манай яаманд ийм санал их ирж байгаа. Тиймээс энэхүү хуулийг хойшлуулах санал оруулж ирсэн юм” гэж тайлбарласан. Харин Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрийнхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие, бие рүүгээ харчхаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юү” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу” гэсэн тайлбар хийсэн.

Ингэж тухайн үед ард олны дунд хамгийн их хүлээлт үүсгээд байсан хуулийг МАН гарч ирсэн даруйдаа итгэхийн аргагүй тайлбар хийж цуцалсан. Үүний дараа ахмадууд энэ хуулийг хүчингүй болгож байгаа нь Үндсэн хуулийн гурван заалтыг зөрчиж байна гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд хандсан.

Энэ талаар ахмад настан Г.Аким хэлэхдээ: “Хамтын тэтгэврийн тухай хууль баталсан нь олон хүнд тустай, амьдралд хэрэгтэй хууль болсон. Гэтэл шинэ Засгийн газар байгуулагдаад өмнөх парламентын баталсан сайн хуулийг цуцаллаа. Түүнийхээ оронд “Насны хишиг” өгөхөөр болж байгаа юм байна. Ахмадууд бид залуу насандаа улс эх орныхоо төлөө хийж, бүтээж, түүнээсээ татвар төлдөг байсан. Гэтэл ихэнх нь тэтгэврийн насанд хүрч чадалгүй эс бол цөөн хэдэн жил тэтгэвэр аваад хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Хамтын тэтгэврийн тухай хуулиар тэтгэврээ авч чадахгүй хүмүүс ар, гэр, хань ижилдээ өвлүүлэн үлдээх боломжтой байсан.

Сонгуулийн үр дүнгээр төр засаг солигдох нь хамаагүй ганцхан төрийн залгамж чанартай, өмнөх засгийнхаа хийж хэрэгжүүлж байсан зөв, зүйтэй ажлыг үргэлжлүүлэх ёстой. Улс төрчдийн үл ойлголцол, залгамж чанаргүй байдлын золиос ард түмэн болох ёсгүй” гэсэн тайлбар өгч эсэргүүцлээ илэрхийлж байсан ч эрх баригчид энэ хуулийг хүчингүй болгосон юм.

Харин 2020 онд “Хамтын тэтгэврийн тухай” хуулийн төслийг бага зэрэг өөрчлөн сайжруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн ч хэлэлцүүлэгдэж амжилгүй байсаар чуулганы хуралдаан хаагдлаа.

Мөн 2016 онд батлагдсан хэрэгжиж эхлээд байсан “ИРЭЭДҮЙН ТЭТГЭВРИЙН НӨӨЦ САНГИЙН ТУХАЙ” хуулийг МАН гарч ирээд хүчингүй болгосон. Энэ хууль хэрэгжсэнээр залуу гэр бүлүүд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдаж, орон сууцтай болохоос гадна тэдний төлөх зургаан хувийн хүүг Ирээдүйн тэтгэврийн нөөц санд төвлөрүүлэх боломжтой болсон. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд Ипотекийн зээлийн буцаан төвлөрүүлэлтийн гурван их наяд төгрөгийг Ирээдүйн тэтгэврийн санд татаж, тэндээсээ яваандаа ипотекийн зээлийг тэтгэв­рийн сангаас олгодог болохоор санхүүжилт хийж байсан. Эцэст нь тус хууль хүчингүй болсноор тэнд төвлөрсөн гурван их наяд төгрөгийг буцаан төсөвт татаж, юунд зарсан нь мэдэгдэхгүй болсон доо.

ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ ОЛОН ХУУЛЬ ДЭМЖИГДСЭНГҮЙ

2016-2020 оны хувьд бүрэн эрхийнхээ хугацаанд ганцаарчлан болон бусад гишүүдтэй хамтран 10 хууль, тогтоомж санаачлан боловсруулж, өргөн барьсан. Үүнээс хоёр хууль батлуулсан ч иргэдийн амьдралд ихээхэн ач холбогдолтой найман хуулийн дөрөв нь УИХ-ын гишүүдийн олонхын дэмжлэгийг хүлээж чадаагүй учраас батлагд­сангүй. Үүнд: “ОРОН СУУЦ, ГЭР ХОРООЛЛЫН ДУНДЫН ӨМЧЛӨЛИЙН ЭД ХӨРӨНГИЙН болон СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭРХ ЗҮЙН ТУХАЙ” хууль, “ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ болон МӨНГӨ ХҮҮЛЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ” хууль зэрэг багтана.

Зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудал л гэхэд он удаан жил яригдсан. Зээлийн хүүгийн дарамтад иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд маш их ачаалал үүрч байгаа. Хууль боловсруулах явцад Дэлхийн бусад улс орны жишиг, түүхэн замнал, санхүү эдийн засгийн зохицуулалт зэргийг бид нарийн сайн судалсан. Тэр дундаа банк санхүүгийн зохицуулалт нь ямар байгаа талаар судалсан. 1950-иад оноос эхлэн Япон, АНУ зэрэг дэлхийн 76 оронд зээлийн дээд хязгаарыг тогтоожээ. Бид энэ замнал руу орох цаг болсон. Жишээ нь, тэтгэврийн зээл л гэхэд 18 хувийн хүүтэй байна. Тэтгэвэр авагчдын хувьд энэ нь маш том дарамт шүү дээ. Тэр бүү хэл тэтгэврийн зээл авсан даруйд нь урьдчилаад хүүг нь суутгаад авчихдаг. Мэдээж тэр хүн хэрэгцээгээ тодорхойлоод л зээл авч байгаа. Гэтэл явц дунд бага багаар төлөх ёстой байсан хүүг нь урьдчилаад авчихаар өнөөх зээл хэрэгцээнд нь хүрэхгүй болчихно. Ингэснээр дахиад нэмэлт зээл авах шаардлага үүснэ. Ийм байдлаар санхүүгийн дарамт иргэд аж ахуйн нэгж дээр үүсгэж байгаа нь нэг талаасаа зохиомол гэж харагдахаар байна. Нөгөө талаараа хэт өндөр ашиг хөөсөн мөнгө хүүлэлт явж байна гэж харсан учраас энэ хуулийг санаачилсан. Тус хуульд тусгахдаа зах зээлийн зарчмыг дээдэлсэн баруун төвийн үзэл баримтлалтай намын дарга хүний хувьд хувийн хэвшил, өмч рүү халдсан үйлдэл хийгээгүй. Харин би хувийн өмч, иргэний эрх, санхүү эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө энэ хуулийг өргөн барьсан. Тус хууль УИХ-ын нэгдсэн хуралдаанаар орсон ч олонхын саналаар дахин Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт оруулахаар буцаасан юм.

Дахин өөрчлөлт оруулж өргөн барьсан

  • “ХАМТЫН ТЭТГЭВРИЙН ТУХАЙ”
  • “ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ”
  • “МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ”
  • “ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН, УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ДЭД БҮТЦИЙН САЙД АГСАН С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨ­СӨН ГЭМТ ХЭРГИЙН ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ТӨРИЙН МАШ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛЭЭС ГАРГАХ ТУХАЙ” зэрэг дөрвөн хуульд Засгийн газраас санал авахаар хүргүүлээд байсан ч хэлэлцэгдэлгүй байсаар чуулганы хуралдаан хаагдлаа.

Үүнээс “ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ” хуульд өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ таван зуун мянган төгрөг байхаар, өндөр насны хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ дөрвөн зуун хорин мянган төгрөг байхаар заасан. Энэ хууль батлагдсан бол нийт ахмадуудад ихээхэн таатай нөхцөл бүрдэх байлаа.

Харин “2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” хуулийн төсөлд СОVID-19 өвчин цар тахлын хэмжээнд хүрч, дэлхийн улс орон бүрд хөл хорио тавигдсанаар эдийн засагт хямрал нүүрлэх эрсдэл үүссэн. Манай орны хувьд ч ялгаагүй. Үүний эсрэг арга хэмжээ авч, жижиг дунд үйлдвэрүүд олноороо дампуурахаас сэргийлж, 2020-2022 оныг дамжин хэрэгжих 1,436,877.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээнд хасч хэмнэсэн 355,065.1 сая төгрөгийн эх үүсвэрийг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг дунд, бизнес эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй 100 сая хүртэлх төгрөгийн зээл олгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэн тус хуулийг санаачилсан. Ингэснээр цар тахлаас үүдэн улс оронд тулгарч байгаа эдийн засгийн хүндрэл хямралыг эрсдэл багатай даван туулах, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээ дэмжиж, тэдний ажлын байрыг хадгалах, ажилгүйдэл, ядуурлын түвшнийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ авах нөхцөл бүрдэх байлаа. Энэ мэтчилэн иргэдийн амьдралд хэрэгтэй олон хууль хүчингүй болсон ба батлагдалгүй үлдсэн нь харамсалтай.

Иргэдийн амьдралд хэрэгтэй олон хууль батлуулж, иргэд түүний үр шимийг хүртэх нь УИХ-ын гишүүний ажлын үнэлгээ юм. Батлагдаагүй үлдсэн иргэдийн амьдралд ээлтэй эдгээр хууль батлагдан, хэрэгжиж, үр өгөөжөө өгч эхлэх үед хэрэгжилтийн үр дүнг та бүхэнд танилцуулна гэдэгт итгэлтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 6 цаг 54 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 6 цаг 56 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 6 цаг 57 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 6 цаг 59 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 7 цаг 0 мин Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ 7 цаг 2 мин Азийн элсний наадмаас жюү жицүгийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ 7 цаг 4 мин Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа 7 цаг 4 мин Бага насны хүүхдэд өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг 7 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 9 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 9 цаг 40 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 9 цаг 41 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 9 цаг 42 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 9 цаг 43 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 11 цаг 3 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 11 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 11 цаг 6 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 11 цаг 8 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 11 цаг 9 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 11 цаг 11 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top