x

“Global Investor 2020” сургалтад таныг урьж байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд оролцон хөрөнгө оруулах боломжийг харилцагчдадаа олгоход Голомт банк сүүлийн жилүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан 2020 оны анхны “Global Investor 2020” сургалтыг эхлүүлэхэд бэлэн болжээ. Уг хөтөлбөрийн талаар Голомт банкны Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Голомт банк “Global Investor” хэмээх хөтөлбөрийг эхлүүлсэн. Энэ хөтөлбөрийн зорилгыг эргэн сануулбал?  

-Бид энэ хөтөлбөрт дэлхийн санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулахтай холбоотой сургалт, семинар, судалгаа, шинжилгээг хамруулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил алтны зах зээлийн талаар семинарыг олон нийтэд нээлттэй хийж, гадаадын мэргэжилтнүүдийг урьж авчирсан. 2019 оны есдүгээр сард зарлагдсан “Global Investor” сургалтад 42 харилцагч хамрагдсан байна.

Сургалт зохион байгуулж, суралцагчдадаа мэдлэг, мэдээлэл олгохын хажуугаар судалгаа, шинжилгээг тогтмол хийж харилцагчдадаа илгээж байна. Сургалтын гол зорилго нь харилцагч бодит мөнгөөр дэлхийн санхүүгийн зах зээлд оролцож, туршлагажихын зэрэгцээ манай банкны мэргэжилтнүүдийн гаргасан сургалтад хамрагдаж энэ талын суурь мэдлэгээ зузаатгах юм.

Өнгөрсөн жилийн сургалтын үеэр харилцагчид маань Хятадын ICBC банкны хувьцааны ханшийн хэлбэлзлээс ашиг хүртэх гибрид хадгаламжийг ханш “өсөх” таамаглалтайгаар нээсэн. Ийнхүү ханш хадгаламж нээсэн үеэс хойш 2020 оны эхэн хүртэл 20%-22%-аар өссөн байна. Энэ хугацаанд харилцагчид ханшаа түгжин хүүгээ баталгаажуулснаар дунджаар 18.1%-ийн хүү хүртжээ.

Одоо ханш 5.2 долларт хүрч буурсан ч ханшаа түгжсэн харилцагчдын хувьд хүүгээ түгжсэн ханшаараа авах тул айлтгүй болсон гэсэн үг. Гибрид хадгаламжийн нэг давуу тал нь ханш хадгаламжийн хугацаанд өндөр өссөн бол тэр ханш дээр нь ханшаа түгжин хүүгээ баталгаажуулж болдог. Түгжсэний дараа ханш ямар ч хэмжээнд унасан түгжих үеийн ханшаар хүүгээ баталгаатай авдгаараа давуу талтай байдаг.

-Алтны ханш сүүлийн жилүүдэд өндөр өсөлт гаргалаа шүү дээ. Энэ дээр харилцагчдын хүртсэн ашгийн тухай дурдвал?

-Тийм ээ. Алтны ханш сүүлийн жилүүдэд үнэхээр өндөр бөгөөд хурдан өсөлтийг үзүүллээ. Гадаад худалдааны дайнаар өдөөгдсөн алт коронавирусийн нөлөөгөөр хүчээ авч огцом өссөн. Бид жил гаруйн өмнөөс алтны ханшийг өсөх таамаглалыг гаргаж, тухай бүрт харилцагчдадаа хуваалцаж байсан. Ингээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд алтны гибрид хадгаламж хийсэн харилцагчид маань дунджаар 17%-ийн хүү, хамгийн ихдээ 34%-ийн хүү хүртлээ. Мөн хүүгүй хадгаламж нийт хадгаламжийн 20%-ийг эзэлжээ.

 

Харин одоо бол алтны ханшийн өсөлтөөс дахин ийм өндөр өгөөж хүртэх боломж ойрын хугацаанд байхгүй болов уу. Ханш дахин 20%-аас дээш өсөхийн тулд дэлхийн эдийн засаг хямрах ёстой болж байгаа юм. Тэгэхээр одоо хямрах уу, үгүй юу гэдгийг хэлэхэд хэцүү байна. Мэдээж магадлал бол бий. Тиймээс бид одоо алтны гибрид хадгаламжийг “өсөх” таамаглалтайгаар нээхийг төдийлөн санал болгохгүй байгаа.

-Энэ удаагийн “Global Investor 2020” сургалтын онцлог юу байгаа вэ?

-Харилцагчид бодит гибрид хадгаламж хийснээр үндсэн мөнгөө алдахгүй ч таамаглал биелбэл өндөр хүү авах боломжтойн дээр энэ талын суурь мэдлэгээ хөгжүүлэх хоёр талын ач холбогдолтой. Энэ удаад бид сургалтын агуулгаа илүү гүнзгийрүүлсэн. Өмнөх удаад хөрөнгийн зах зээл, түүхий эд, суурь ба техник шинжилгээг хамарсан өргөн цар хүрээтэй мэдлэг өгсөн бол энэ удаад зөвхөн хөрөнгийн зах зээлд төвлөрнө. Үүний хэрээр хөрөнгийн зах зээл рүүгээ гүн орох юм.

Энэ удаагийн сургалт маань 2020.05.25-29-ний хооронд явагдах ба үүнээс өмнө харилцагчид маань амжиж гибрид хадгаламжаа нээлгэх ёстой. Хадгаламжаа нээлгэснээр уг сургалтад хамрагдах эрхээ баталгаажуулна гэсэн үг.

-Хэрхэн холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах вэ?

-Сонирхож буй хүмүүс маань 99166440, 70127676 дугаараар брокеруудтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Голомт банк “Global investor -2” семинар арга хэмжээ
Зүүн талаас АНУ-аас Чикагогийн Мерчант Бирж Группын итгэмжлэгдсэн илтгэгч Хенри Парк, Данийн Саксо банкны Хятадын бүс хариуцсан арилжааны захирал Раян Вү
 “Global Investor” танхимийн сургалт, Голомт банк
iСанал болгох
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ 11 цаг 59 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? 12 цаг 27 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 16 цаг 30 мин Пакс Глобалика (Pax Globalica) 16 цаг 41 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 17 цаг 4 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 17 цаг 40 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 17 цаг 44 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 17 цаг 58 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 18 цаг 7 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 18 цаг 48 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 18 цаг 52 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 18 цаг 58 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 19 цаг 3 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 19 цаг 9 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 19 цаг 13 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 19 цаг 24 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 20 цаг 29 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 20 цаг 37 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 21 цаг 2 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 21 цаг 43 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top