x

Коронавирусын халдвар ямар нүүдлийн шувуу юм уу?

АН-ын дарга С.Эрдэнэ “Гадаадаас монголчуудаа оруулж ирэхдээ аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байна. Цар тахлыг импортолж оруулж ирж байгаатай санал нийлэхгүй байна” гэж мэдэгдэв. Мэдээж тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн монголчуудын зарим нь коронавирусаар халдварласан нь шинжилгээгээр тогтоогдсоны дараа...

Харин АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Чимэддорж “АН-ын даргын хийсэн болчимгүй мэдэгдэл нь Үндсэн хуулийн үзэл санаа, АН-ын үзэл баримтлалын эсрэг байж боломгүй, хүлээн зөвшөөрч болохгүй үйлдэл юм. Энэ мэдэгдлийнхээ төлөө АН дарга С.Эрдэнэ Монголын ард түмнээс уйлчлал гуйх ёстой” гэв.

Энэ бол зөвхөн АН-ын даргын, эсвэл АН-ын ҮБХ-ны гишүүний байр суурь биш. Үндсэндээ монголчуудын хувьд “бүх нийтийн” болоод байгаа ганц сэдэв. Олон нийтийн сүлжээнд ч, хүмүүсийн ярих яриа, харах өнцөг ч энэ хоёр дээр л төвлөрч байна. Яагаад гэвэл гадаадад яваа нь ч, эх орондоо суугаа нь ч аль аль нь амьдрах хүсэлтэй. Бас амьд үлдэхгүй байх вий гэх айдастай.

Өнгөрөгч долоо хоногт Европ тэр чигээрээ коронавируст эзлэгдчихлээ. Улс орнууд хилээ хааж, иргэддээ гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, цэрэг, цагдаагаар хянуулж байна. Италийн Ерөнхий сайд “Манай улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаагаа ийм хүнд нөхцөлтэй тулж байна” хэмээн мэдэгдэв. Нэг өдрийн дотор /бямба гаригт/ 700 гаруй хүн халдварын улмаас нас барсан байна. Өдрөөс өдөрт тав, арван мянгаар нэмэгдэж байгаа халдварын тохиолдлын талаар бүр ярилт ч үгүй.

Гэтэл энэ улсад оршин суугаа манай 300 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ. Онцгой комиссийнхон шийдвэр гаргаж чадахгүй байна. Эрүүл мэндийн сайд нь харин “Нийтийг хамарсан халдвар гарсан тохиолдолд яаж ч орилж чарлаад эмнэлэгт хэвтүүлж чадахгүй шүү” гэв. Аймшигтай заналхийлэл мөн биз.

Уг нь хорио цээрийн дэглэм эхэлнээс хойшхи хугацаанд монголчууд шиг номхон томоотой ард түмэн алга. Бос гэвэл босоод, хэвт гэвэл хэвтэж байна. Маскаа зүүлээ, гараа угаалаа, гэртээ хоригдлоо, өөр яах ёстой вэ? Одоо тэгээд "үх" гэвэл нь үхэх үү?

Уг нь тэр гадаадаас иргэдээ авчирна гээд байгаа, авчирч болохгүй халдвар тараах гэлээ гээд байгаа хоёрын чинь хооронд зарчмын нэг их ялгаа байхгүй. Нэг хэсэг нь халдварын голомтоос амьд мэнд зугтаж гарах гэж, нөгөө хэсэг нь гэртээ зүв зүгээр сууж байгаад халдвар тусаад үхчихгүй гэж л тэмцээд байгаа юм. Харамсалтай нь аль алинд нь тэр баталгаа алга.

Яагаад гэвэл Монгол Улс нэгэнт халдвартай орны тоонд багтсан. Түүнийгээ өөрсдөө гаднаас "импортлоод" ирсэн нь ч үнэн. Хамгийн гол нь коронавирусыг Монголд эмчилсэн нэг ч тохиолдол гараагүй байна. Монголд байтугай дэлхийд ч энэ вирусын эсрэг батлагдсан эмчилгээ, хамгаалах вакцин гараагүй.

Олон улсын эмч, судлаачдын үзэж буйгаар энэ вирусын тархалт хамгийн багадаа таван сар гэж байгаа. Хятад, Солонгост халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш хоёр сар гаруй, гурван сарын дараа саяхнаас л "тархалтыг хяналтандаа авч эхэллээ" гэж мэдэгдсэн. Зөвхөн тархалтыг шүү дээ.

Харин Монголд илэрснээс хойш хоёр долоо хоноогүй байхад (франц иргэн Монголд ирсэн нь энэ сарын 2, илэрсэн нь 10-ны өдөр) байхад ХӨСҮТ “Хяналтандаа авлаа” гэж зарлах нь уул үзээгүй хормой шуулаа гэдэг болов. Дахиад гурван сар өнгөрөхөд нөхцөл байдал ямар болохыг тааварлах аргагүй.

Тархалтын голомт Европод шилжлээ гэсэн нь азиудыг өршөөлөө гэсэн үг биш. Нүүдлийн шувуу шиг манай дээгүүр нисээд явчихсан ч юм биш, дэлхийг тэр чигээр нь эзэлж байгаа хэрэг. Үүнийг манай дарга нар ойлгодог юм уу, үгүй юу? Дэлхий сөнөнө гээд лаа, шүдэнд бариад зуслан луугаа зугтаасан хэд шиг Монголдоо авчираад аварчих юм яриад, омогшоод суудаг.

Халдвар тэгсэн тэгээгүй Монголд тархадгаараа тархана. Харин түүнийг удаашруулах уу, улам хурдуулах нь уу? гэдэг л манай төрийнхний шийдэх ёстой асуудал. Халдварын тархалт одоогийнхоос жаахан нэмэгдэхэд л манайх эмнэлэгт хүлээж авах байтугай тусгаарлах байргүй болно. Ирэх бямба гариг хүртэл баахан монголчуудыг хилийн боомтуудаар "хөлөөр нь" оруулж ирнэ. Харин оруулж ирснийхээ дараа яах вэ?

Дахиад гурван сар тэсэх эдийн засгийн хүчин чадал манайд бий юу? Эрүүл мэндийн салбар нь ачааллаа дийлэх үү?

Хятадад анх халдвар гарсны дараа манай эмч, эмнэлгийн байгууллагууд "Халдвар нэгэнт ороод ирсэн тохиолдолд бид дотооддоо барьж дийлэхгүй шүү. Сонор сэрэмжээ л сайжруулья" гэж эхнээс нь хэлж байсан. Гэтэл сонор сэрэмжээ алдсан явдал хэдийн гарч, халдвар тархаад эхэлчихлээ. Одоо тэгээд "усанд унасан хүн борооноос айдаггүй" гээд үүд хаалгаа дэлгээд суух уу? Аль нь манайд эрсдэл багатай тусах вэ?

Үүн дээр л эмч мэргэжилтнүүд нь үгээ хэлж, Онцгой комиссийнхон үүрэг хариуцлагаа хүлээх ёстой. Хилээ хаавал хаасан шиг хаагаад хийх ёстой ажлаа хиймээр байна. Харин бусад нь чимээгүй байг.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Баатар (202.9.40.147)
    Зѳвѳѳ зѳв
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 1 цаг 34 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 3 цаг 7 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 3 цаг 49 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 3 цаг 55 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 4 цаг 3 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 4 цаг 8 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 4 цаг 13 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 4 цаг 20 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 4 цаг 29 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 4 цаг 38 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 5 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 16 цаг 52 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 20 цаг 10 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 20 цаг 19 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 20 цаг 24 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 20 цаг 28 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 23 цаг 40 мин Е.Рыбакина улирлын Хаалтын тэмцээнээс нэрээ татжээ 23 цаг 44 мин Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин хотноо болов 23 цаг 47 мин Шашны гаж урсгалын толгойлогчид 200 жилийн ял оноожээ 23 цаг 58 мин
iИх уншсан
Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж ...
Top